Dark Light
Нийгэм | 2025-10-27

ГАХАЙ ИЛҮҮ ТЭГШ ЭРХТЭЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ордон, шорон хоёулаа гаднаа төмөр хашаа хайстай, төрийн харуул манаатай, засгийн хоолтой олон талаараа адилхан юм чинь гишүүн нь тэнд босоогоороо хэвтэх биш эндээ хэвтээгээрээ босгож байя гэж фэнг шүй Ганбаатар тоглосон шинжгүй тогтоол санаачиллаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Таниас түс асууя.
 
Ордоор нь хулгайлсан ордонд, шуудайгаар нь шуусан нь шоронд сууж байг гэж Та боддог юм уу?
Босоогоороо шоронд нас эцэслэсэн Манлайбаатар Дамдинсүрэн шиг Монголын зоригт эрчүүдийн түүх домгийг ашиглаж, ордонд босоогоор попорч манлай популист болсон Танд эр зоригийн хэлтэрхий, ичгүүр сонжуурын эмтэрхий гэж байна уу? Өрөөл бусдаас нэхдэг шударга ёс чинь өөр дээр чинь ирэхийн цагт үнэн төрх чинь илэрч, өчүүхэн зүрх чинь дэлсэв үү? “Амьтан бүхэн тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэдэг шиг гишүүн байх нь гэмт хэрэг, гэм зэм, гэсгээл шийтгэлээс мултрах дархан эрх, давуу ямба юм уу?
Таниас бакалавр биш мөртлөө магистрын үнэмлэх өвөртөлсөн худал намтрын чинь үнэнийг ахин асуух гээгүй байна. Таниас үнэн ба худал, зөв ба буруугаа хууль шүүхээр дэнслүүлэх ёс зүй нэхэж байна. Үйлдвэрчний эвлэлийн 13 га газрыг зарж, өөртөө ашиг унагасан чинь үнэн биш юм уу? Үгээгүй ядуугийн дүртэй ч эхнэрийнхээ нэр дээр төсөв тендер хамдаг, үзэшгүй муухай ажил гэж муулаад байсан нүүрс хүртэл олборлодог 20 хэдэн компанитай чинь худал юм уу? Өчнөөн жилийн өмнө болсон хэрэг чинь хуучрах ёстой үнэн юм уу? Хажуу айлыг чинь нэгжихээр яахаараа халдашгүй эрх болчихдог юм бэ? Хажуу айлын чинь хананд халуун ам бүлийн чинь зураг өлгөөтэй, хашаанд нь нохой чинь уяатай байдаг юм бэ? Илүү тэгш эрхтэй гахай бүрийн хуурай дүү болгон нь бас халдашгүй дархан эрхтэй юм уу?
Таныг төрийн хууль хууль дуудаж байна. Та зангиагаа зүүгээд, фэнг шүйгээ уншаад оч.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19