Dark Light
Нийгэм | 2025-10-27

53 ВАГОН АИ-92 АВТОБЕНЗИН ӨРТӨӨДӨД БУУЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АИ-92 автобензиний өнөөдрийн импортын мэдээллийг хүргэж байна.
2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр:
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3,180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байна.
 
1. Импортын хуваарилалт:
  • Толгойт өртөө – 26 вагон
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон
2. Замд буй 23 вагоны чиглэл:
  • Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Толгойт өртөө – 4 вагон
  • Дархан өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон
3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:
 
ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна.
Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гарагт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.

Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22