Dark Light
Нийгэм | 2025-10-27

ПҮРЭВ, БААСАН ГАРАГТ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дуаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
 
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11 дүгээр сарын 02-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 29-31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус дулаан, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 29,30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11...-16 градус, бусад хэсгээр -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22