Булган аймгийн Рашаант сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 00:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн иргэн нас барсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг осолд гурван машин өртөж, 37-44 насны дөрвөн хүн нас барсан байна.
Эдгээр хүмүүс нь Өвөрхангай аймгийн малчид бөгөөд Улаанбаатар хот руу малынхаа махыг арилжаалахаар явж байх замдаа осолджээ. Эдгээр дөрвөн хүн гэр бүлийн найзууд бөгөөд хоёр гэр бүлийн эхнэр нөхрүүд явсан аж.
АДМИН








Нийгэм








