Dark Light
Нийгэм | 2025-10-27

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн /2025.10.27-11.02/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Долоо хоногийн эхээр дэвшүүлсэн сүүлийн үеийн шинэ технологийн талаар асуудал маш үр дүнтэй болно. Зарим хүмүүс шинэ албан тушаалд очих болно. Аливаа нарийн ажил мэргэжил шаардсан үйл ажиллагаанд маш ихээр хичээн ажиллах хэрэгтэйг сайн анхаар. Илүү хариуцлага үүрэх болон хөнгөмсөг хандлага зонхилсон үйл ажиллагаанаас болж ойр дотнын танилуудтайгаа муудалцаж мэднэ. Сэтгэл санаагаа тайван байлга. Харин долоо хоногийн дундуур мэдээллийн салбарт ажилладаг хүмүүс амжилттай байна. Харин сэтгэл санааны хямралтай байдлаас болж бие махбод сул дорой байна. Таны өвөрмөц ер бусын байдлыг хүмүүс магтах болно. Өөрийн амжилтаа ажил хэргээ урагштай байлгахад ашигла. Ингэснээр та томоохон амжилтад хүрнэ. Долоо хоногийн сүүлээр бусад хүмүүст өрсөлдөгч гэсэн сэтгэгдэл төрүүлэх шаардлага үүсгэх хэрэггүй. Эхлүүлсэн ажил амжилтад хүрэх болно. Хамтын үйл ажиллагаа урагш ахина. Ажил хэрэгт тулгарах асуудлыг өөрийн төсөөллөөс гадна нарийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг ашиглан шийд. Танд эрч хүч дүүрэн байгаа тул хуримтлагдсан энергиэ сайн ашигла.

Үхэр: Энэ долоо хоногт далд санаатны муу явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг барьж чадахгүй байх нь бусдын нөлөөнд орох магадлалыг өсгөнө. Хэт дур зоргоороо байснаар ойр дотнын хүнээ гомдоох болно. Та зөв үзэл санаатай байснаар бусдын сэтгэлийг татаж, тэд танд үйлчлэхдээ дуртай байх нөхцөлийг бий болгоно. Бусдыг сайн жишээнээс суралц. Ажлыг яаж зохион байгуулж буй арга барилыг нь өөртөө ашигла. Эрч хүч хуримтлагдах нь ажилд тань их нэмэр өгнө. Эрч хүчээ зөв ашигла. Ажил хэрэгт ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Худалдаа наймааг зоригтой хий. Харин хурдан хугацаанд үр дүнд хүрнэ гэж бүү найд. Сэтгэл санаагаа тайван бөгөөд алхам бүрээ үнэ цэнтэй байлга. Таны зөн совин, зөв шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндээ хамгаалж гарал үүсэл тодорхойгүй хоол хүнснээс болгоомжил. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд таагүй нөлөө илэрнэ. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй явсаар дотнын хүнтэйгээ таагүй харилцаатай болж мэднэ. Долоо хоногийн дунд үеэс хойш эрсдэл хүлээх чадвар нэмэгдэнэ. Бусдын зөвлөгөөг хүлээн авахдаа тийм ч сайн биш бай бололтой. Аль болох олон нийтэд нээлттэй байх үе. Гадаад нөхцөл байдал зайлшгүй өөрчлөлтийг шаардана. Хүлээсэн үүрэг даалгаврын биелэлт бодит үр дүн нэхнэ. Өөрийгөө сайн дайчлах хэрэгтэй бололтой. Эрүүл саруул ухааныг бодит байдалтай хослуул. Уучлал гэмшлийг тэнгэр ивээх тул муудсан хүмүүстэйгээ эвлэрнэ. Сүм хийдэд очиж нүглээ наманчлахад сайн. Бясалгал, иогоор хичээллэн эрүүл мэнддээ анхаарал тавь. 

Ихэр: Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн хувьд дархлаа муудах, үрэвсэлт өвчин тусах магадлалтай байна. Таны хайр халамжаар дутагдаж байж магадгүй тул гэр бүлдээ цаг зав гарахад хичээ. Гэр бүлийн харилцааг муутгаж болзошгүй шийдвэр гаргахаас татгалз. Уулзалт зохиох, шинэ мэдээлэл цуглуулах зэрэг ажилд тааламжтай. Эрхэлсэн ажил сонирхолгүй, уйтгартай байгаа бол шаардлагатай өөрчлөлтийг хурдан хий. Худалдаа наймааны ажилд бүү шамд. Эрч хүч мөнгө хөрөнгө гаргасан ч саадыг давж чадахгүй бололтой. Долоо хоногийн дундуур бусдад өөрийн бодлыг тулгах нь маргаан сөргөлдөөнийг улам дэвэргэнэ. Олныг хамарсан үйл явдалд автах хэрэггүй. Сэтгэл санааны байдалд од эрхэс тийм ч сайнаар нөлөөлөхгүй үе. Харин долоо хоногийн сүүлээр эрч хүч нэмэгдэнэ. Арилжаа наймаа болон аз туршсан үйл ажиллагаанд сайн. Найз нөхөд болон нөлөө бүхий хүний ивээлд найдаж болно. Та бусдыг өөртөө татаж чадсанаар амжилтад хүрнэ. 

Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр шинэ романтик уулзалт болж сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай. Эсрэг хүйсийн хүндээ ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хэт жижиг зүйлд анхаарал хандуулах хэрэггүй. Зөвхөн чухал ажлаа л хий. Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бусдын тусламжийг татгалзалгүй ав. Харин тусламж үзүүлсэнд талархлаа илэрхийлэхээ мартав. Долоо хоногийн дундуур амьдралын хэв маягаа өөрчлөн, шинэ өөрчлөлтийг туршиж үзэхээс бүү зайлсхий. Шинэ хоббитой болж өөрийгөө алхам тутамдаа хөгжүүл. Амиа хичээсэн зангаас болж таагүй явдал болж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Өөрийн нөхцөл байдал, боломж бололцооныхоо талаар дарга удирдлагуудтайгаа зөвлөлд. Таны дэвшүүлсэн санааг хүлээн зөвшөөрсөн мэдээнд маш их баярлах болно. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн сайн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгах, эрч хүчээ сэргээх зэрэгт ашигла. Найз нөхөд, түншүүдтэйгээ хамт өнгөрөөсөн хэсэг хугацаа сайхан байх учраас хамт ажиллагсадтайгаа цуг байхыг хичээ. Мөн бусдын сэтгэлийн мухарт нуугдсан гэрэл гэгээг нээн олж ил гаргах мэдрэмж тань хурц байна. Олныг өөртөө татах бололтой. 

Арслан: Долоо хоногийн эхээр хянамгай байж, сэтгэл хөдлөлд автахгүй байхад анхаарахгүй бол бие тавгүйтэж сэтгэл хямарна. Олон нийтийн хурал, цуглаанд оролцоод хэрэггүй. Энэ үед бусад хүмүүсээс хэт хамааралтай байдалд орох магадлалтай. Чухал ажлыг амжуулах шаардлагатай болбол таны хүч чадлыг барах бололтой. Үрэлгэн байдал санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулна. Өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэхгүй бол таны биеэ барьсан байдлыг хүйтэн хөндий мэтээр ойлгосон хайртай хүн тань зөрчил үүсгэнэ. Харин долоо хоногийн дундуур мэргэжлийн ажил эсвэл хувийн амьдралд томоохон өөрчлөлт орохоос болгоомжилж уян хатан бай. Амжилтгүй байдалдаа дүгнэлт хийж ирээдүйгээ төлөвлө. Орлого, зарлагын хатуу тооцоо барих нь маш ашигтай. Гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсэж магадгүй. Хэтэрхий нэр алдар хөөцөлдсөн хүмүүстэй харьцахаас болгоомжил. 

Охин: Долоо хоногийн эхээр гаргасан алдаагаа нөхөхөд нэлээд хугацаа зарцуулах нь. Нэр хүндээ хадгалах юм бол орлого олох боломж танд нэмэгдэхээр байна. Таны гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэнэ. Эргэн тойрныхондоо хайрлуулж, хүндлүүлэх болно. Ажил хэрэг урагштай байж санасан бодсон саадгүй сайхан бүтнэ. Долоо хоногийн дундуур эрсдэлтэй алхам хийлгүй аливааг эвээр шийдэхийг хичээ. Удахгүй ашигтай бизнес хийх тааламжтай цаг үе ирнэ. Бүх зүйлийг эмх цэгцтэй байлгахын тулд ажил дээрээ ч гэртээ ч төлөвлөгөө гарган алхам тутамдаа мөрд. Хайртай хүмүүстээ цаг гаргаарай. Харин долоо хоногийн сүүлээр удаан хүлээлгэхгүй амжилт ирэхийг од эрхэс амлаж байгаач анхаарал халамж дутвал ойр дотнын харилцаанд гарсан асуудал хүндэрч мэднэ. Бусдын тусламж хүлээлгүй өөрийнхөөрөө бүгдийг хий. Тэсвэр тэвчээр хатуужилтай бай.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр ажил хэргийн уулзалт зөвлөгөөн, томоохон худалдан авалт зэргийг төлөвлө. Санхүүгийн асуудлаа шийдэх бол сайн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай. Од эрхэс зарим хүмүүсийн ойлгомжгүй шийдвэрийг ч эерэг болгоход тусална. Харин хайр сэтгэлийн харилцаа хямралд орох магадлалтай байна. Гэр бүлдээ дарамт үзүүлж болохгүй. Тав тухтай орчин сайхан сэтгэгдэл төрүүлж, алжаалыг тань тайлах болно. Долоо хоногийн дундуур таны эрч хүч, эерэг энерги өссөнөөр авьяас чадвараа бусдад харуулах боломж бүрдэнэ. Ажил хэрэгч саналуудад хариуг нь цаг алдалгүй өг. Таны эрх ашигт нийцэх саналыг зөв ашигла. Хөрөнгө мөнгийг хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Маргаан зөрчилтэй харилцааг дуусгах уу үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх цаг иржээ. Эрч хүчээ хэт тарамдуулахгүй байхад анхаар. Сэтгэл санааны байдлаас болж гутранги бодолд автахгүй байхыг хичээ. Хайр дурлалд сэтгэл хөдлөл таагүй нөлөө үзүүлж магадгүй. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр хэрвээ мөнгө санхүүгийн хувьд асуудалтай байгаа бол зардлаа хэмнэ. Ажлын болон хувийн асуудлын тань аль аль нь хоолойд тулж ирээд байна. Хэрэв эрсдэлээс зайлсхийх арга хэмжээ авахгүй бол гаднаас орж ирэх өөр бусад сорилтыг давж чадахгүй байх магадлалтай. Бусдын санаа бодлыг нэвт шувт ойлгох гэдэг хэцүү. Харин харилцан ойлголцох чадварынхаа ачаар та санасандаа хүрч болно. Тууштай байж чадвал санасан бүхэн тань бүтнэ. Биелшгүй амлалтад итгэж андгай тангараг тавих хэрэггүй. Үр хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, чөлөөлт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүл. Хосуудын харьцаа дулаан, итгэлцэл дээр тогтоно. Хэрэв та өөртөө яг тохирсон гэж үзсэн хүнтэйгээ таарвал ганц бие амьдралаасаа шууд татгалз. Таны амьдрал одоо л утга учиртай болно. Долоо хоногийн дундуур хувийн амьдралд маргаан зөрчил гарах магадлал өндөр байгаа бол долоо хоногийн сүүлээр ажил хэрэгт амжилт авч ирэх үйл явдал болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бололтой. Аливаа тохиолдолд энгийн хандах хэрэгтэй. Хэт идэвхтэй, уйгагүй байдал гаргаж болзошгүй байна. 

Нум: Долоо хоногийн эхээр нумынхны гэр бүлийн харилцаа болон амьдралын нөхцөл сайжрах болно. Хэт завгүй ачаалалтай ажиллах нь эрүүл мэндийн тал дээр асуудал үүсгэх болно. Хамгийн хүнд ажил төрлөө ч эрч хүчээрээ биелүүлж чадахаар байна. Хайртай хосууд маргалдахгүй байхыг хичээ. Зөрчилдөх зүйл гарсан ч илүү тэвчээр гаргасан хүн хожно. Долоо хоногийн дундуур санамсаргүй хүнтэй учирч, хувийн амьдралдаа хууран мэхлэлт гаргахаас болгоомжил. Тэвчээр хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрах боломж олгох болно. Харин долоо хоногийн сүүлээр бүтээсэн жижиг ажил ирээдүйн томоохон амжилтын үндэс суурь гэдэгт итгэлтэй бай. Харин хэт түрэмгий үйлдэл хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас татгалз. 

Матар: Азтай долоо хоног. Энэ долоо хоногийн эхээр хэн нэгнийг удирдаж эсвэл дагах гэж оролдохын оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг мэдэр. Орчлонгийн зохицол, гоо үзэмжид ямар учир шалтгаан байгааг мэдрэх ёстой цаг үе. Таатай байдлыг хүлээж сууснаас олдсон боломж бүхнийг ашиглахыг хичээ. Өөрийгөө төгөлдөржүүлэхийг хүссэн хүн бүрд од эрхэс тус болно. Та бизнест одтой байх тул санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломж гарна. Харин долоо хоногийн дундуур аливаа харилцаанд хүндрэл гарч болзошгүй. Ганц бие хүмүүс хайрын харилцаа үүсгэвэл илүү хүлээцтэй хандаарай. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж биеэ чийрэгжүүлэх дасгал хийхийг зөвлөж байна. Хувийн асуудлаа тэргүүн зэрэгт тавихын чухлыг амьдрал харуулж байна. Хайртай хүндээ цаг заваа гарга. Сэтгэл санааны онцын зовуурьгүй бол аль болох хөгжилтэй бай. Өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарахыг зөвлөж байна.

Хумх: Долоо хоногийн эхээр танд нэлээд саад тотгор тохиолдож, санхүүгийн алдагдалд орж мэднэ. Ялангуяа шинэ санаа хэрэгжүүлэх, аз турших шаардлагатай бол ийм байдал гарах магадлал өндөр байна. Эрүүл мэнд муудаж болзошгүй. Хууч өвчин хөдөлж магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах болон ажлын хэт ачаалал авах нь өвчлүүлж болзошгүй. Идэвхтэй амралтыг санаачил. Эрүүл агаарт гарах нь танд том дэм болно. Долоо хоногийн дундуур шинэ өндөрт хүрэх эрмэлзэл, шинэ орчинд нэвтрэх хүсэл чинь таныг бодлогогүй алхам хийхэд хүргэнэ. Таны чигээрээ зүтгэх зан, хэт илэн далангүй байдал тухайлсан зорилгоо биелүүлэхэд сөргөөр нөлөөлнө. Хэрвээ үүрэгт ажлаасаа татгалзах юм бол байр сууриа алдана. Харин долоо хоногийн сүүлээр хүмүүстэй илэн далангүй харьцаж, урлагийн сайхан бүтээл үзэж сэтгэлээ баясгахад тохиромжтой. Дотоод сэтгэлээ анхаар. Сэтгэл хөдлөлд автвал эд эрхтнүүдийн үйл ажиллагаа суларч, элдэв өвчин үүсэх магадлалтай.

Загас: Энэ долоо хоногт чухал сонголт хийх бол таны шүүмжлэлтэй байдал тодорхойгүй нөхцөл бий болгоно. Ийм үед чухал шийдвэр гаргах болон хуулийн бичиг баримтад гарын үсэг зурах зэргээ хойшлуулах нь ухаалаг алхам болно. Бүх зүйл удахгүй ил тод болохоор байна. Санхүүгийн үйл ажиллагааны алхам бүрээ тооцоол. Гэхдээ хэт болгоомжилсноос болоод бүрэн итгэх хүнээ олоход амаргүй байж ч болно. Олон хүнтэй харилцах шаардлага гарч байна. Бизнесийн болон хувийн хамтрагчтайгаа холбоотойгоор үүссэн санхүүгийн асуудлаа амжилттай зохицуулах болно. Идэвх санаачилга сайтай хүмүүс бусадтай нөхөрсөг, ашигтай харилцаа холбоо тогтоох боломжтой. Гэхдээ харилцан итгэлцэл тогтохын тулд тодорхой хугацаа хэрэгтэй байна. Харин нэгэнт сайн харилцаа тогтоож чадвал энэ нь урт удаан хугацаанд үргэлжлэх болно. Дотнын найзаасаа чухал зөвлөгөө авах болно. Гэр бүлийн хүмүүстээ анхаарал тавь. Таны гэр бүлд шийдэх асуудал үүсэж байж магадгүй. Хамтдаа суугаад ярилцах цаг зав гаргаарай. Энэ үед хосуудад итгэлцэл хайр халамж аль аль нь хэрэгтэй байна. Хайр сэтгэл таны эргэн тойронд байгаа учраас гэнэтийн урилга, таатай уулзалтын саналыг хүлээн авах нь танд сэтгэл ханамжийг бэлэглэх болно. Долоо хоногийн сүүл үеийг өөрийн үзэл бодол, чиг хандлагаа дахин тодорхойлох, ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчлэх зэрэгт зориулах нь зөв байх. Найз нөхөд, ивээн тэтгэгчдээс муугүй тусламж хүлээж авч магадгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө тууштай ажилла. Санхүүгийн сайн сайхан байдал ойрын ирээдүйд ирнэ. Гадаад нөхцөл байдал харьцангуй тогтвортой болно. Сайн найз нөхөд, танилуудын дунд бүтэлгүй нэгэн байх бололтой. Тийм хүмүүсийг ч өөртөө татагдахаар биеэ авч яв. Бусдад гомдоллохоо зогсоо. Бусдыг сонсож, нүүрэндээ инээмсэглэл тодруулахад бэлэн бай. Нэр хүндээ дээшлүүлэх боломж гарна. Гаргасан санал дэмжигдэнэ. Хайртай хүндээ өвөрмөц бэлэг барьж хайр сэтгэлээ илэрхийлж бай. Магадгүй хосуудад богинохон аялал яг тохирох үе байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.10-19