Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 285 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 37 сул орон тоонд нэр дэвшигчдийг бүртгэсэн. Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр (2025.11.15) Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэр дэвшигчдийн Үндсэн хуулийн эрх зүйн мэдлэг шалгалтад 149 нэр дэвшигч оролцлоо.
Ирэх даваа гарагт (2025.11.17) Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр бүртгэгдсэн нэгдүгээр ээлжийн 1-45 дахь нэр дэвшигчид өглөө 08.30 минутад салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтад оролцоно. 2025.11.18-ны 08.30 минутад Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр бүртгэгдсэн хоёрдугаар ээлжийн 46-90 дэх нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтад оролцох хуваарьтай байна.
|
Эх сурвалж
| Шүүхийн Ерөнхий зөвлөл
|
АДМИН







Нийгэм







