Dark Light
Нийгэм | 2025-11-15

ДОТООДЫН ЖУУЛЧДЫН ТҮҮВЭР СУДАЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний Статистикийн Хороо, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран "Дотоодын жуулчдын түүвэр судалгаа - 2025"-г зохион байгуулж байна. 
Уг судалгааны зорилго нь дотоодын жуулчдын аяллын төлөв байдал, хэв маягийг олон улсын арга аргачлалд нийцүүлэн тодорхойлж, аялал жуулчлалын салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тооцох, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай мэдээллийг бий болгох юм. 
Энэ ажлын хүрээнд дараах 5 зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Дотоодын жуулчдын тоог аймаг, нийслэлийн түвшинд тооцох;
- Дотоодын жуулчдын аяллын хугацааг улирал, сараар гаргах;
- Дотоодын жуулчдын аяллын зорилгыг тодорхойлох;
- Дотоодын жуулчдын аяллын зардлын бүтэц, хэмжээг тооцож, дотоодын аялал жуулчлалын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлэх;
- Дотоодын жуулчдын сэтгэл ханамжийг судалж, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг үнэлэх, ирээдүйн аяллын төлөвийг тодорхойлох.
Судалгааны мэдээллийг 2025 оны 11-р сарын 10-наас 28-ны өдрүүдэд 7016-1212 дугаарын утсаар цуглуулна.

Эх сурвалж | ҮСХ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23