Dark Light
Нийгэм | 2025-11-15

ХОЛЫН ЗАМД ЗОРЧИХ ЖОЛООЧДОД АНХААРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УЦУОШГ-ын мэдээллээр өнөө шөнө нийт нутгаар хүйтний эрч чангарч, замын халтиргаа, гулгаа нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс холын замд зорчих гэж буй жолооч, тээвэрчдэд дараах зөвлөмжийг хүргэлээ.
Жолооч нарт өгөх зөвлөмж
 • Хол замд явахдаа бага насны хүүхэд, өндөр настан авч явахгүй байх
 • Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар хангах
 • Халтиргаанаас хамгаалсан гинж, хангалттай шатахууны нөөцтэй явах
 • Дулаан хувцас, хүнсний жижиг нөөц, гар чийдэн зэрэг шаардлагатай зүйлсээ авч явах
Гэр бүлийн хүрээнд анхаарах зүйлс
 • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх
 • Гэрийн цахилгааны аюулгүй байдлыг тогтмол шалгах
 • Залгаас, унтраалга зэрэгт хүүхэд хүрэхээс сэргийлж хамгаалалт хийх
 • Цонх, тагтыг түгжээтэй, хамгаалалттай байлгах
Хүйтний улиралд өөрийн болон ойр дотнынхоо аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллага болон ЦУОШГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22