Dark Light
Нийгэм | 2025-11-15

ҮХЭР: ХУВИЙН АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санаа тогтворгүй байгаа нь эрүүл мэндийн байдлаас болж болзошгүй. Найз нөхөрлөлийн харьцааг хяналтад байлгах шаардлага үүснэ. Мөн ажил хэрэгтээ ч болгоомжтой бай. Өдөөн хатгалга болон хуурамч мэдээллээс болж алдаа гарах магадлалтай. Санхүүгийн тал дээр гэнэтийн өөрчлөлтөөс болж хий хоосон зүйлд их мөнгө зарж болзошгүй.
 
Үхэр: Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун бай. Сошиал болон телевизээр хар бараан мэдээлэл үзэхээ багасга. Энэ нь сэтгэлээр унах, стресст орох бас нэг шалтгаан болно. Хэцүү асуудал шийдэх бол сайн мэргэжилтнээс зөвлөгөө авах нь тохиромжтой. Мөн итгэж болох найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүл.
 
Ихэр: Идэвхтэй амьдралаар өөрийн үзэл санааг баримтлан урагшлах нь танд таатай орчин бүрдүүлэх болно. Амралтын өдөр идэвхтэй амрахад тохиромжтой. Амрахаар санаархаж байсан ч ойр дотнын хүмүүсийн хүслийг бас мартаж болохгүй. Цэвэр агаарт гарч амар. Энэ үед идэж буй хоол хүнс чанартай байх нь чухал байна.
 
Мэлхий: Нар салхи, эрүүл гадаа агаарт байхыг зөвлөж байна. Энэ үед байгальтай харьцах нь танд сэтгэл хангалуун байдлыг буцааж авчирна. Эрүүл мэндийн асуудалд болгоомжтой бай. Сайн амарч ав. Эрүүл хоолны дэглэм мөрд. Сайн хичээвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй.
 
Арслан: Сэтгэл санаа тогтворгүй байгаа нь эрүүл мэндийн байдлаас болж болзошгүй. Найз нөхөрлөлийн харьцааг хяналтад байлгах шаардлага үүснэ. Мөн ажил хэрэгтээ ч болгоомжтой бай. Өдөөн хатгалга болон хуурамч мэдээллээс болж алдаа гарах магадлалтай. Санхүүгийн тал дээр гэнэтийн өөрчлөлтөөс болж хий хоосон зүйлд их мөнгө зарж болзошгүй.
 
Охин: Өөрийн сонирхдог зүйлээр хичээллэх боломж олдоно. Найз нөхдийн тус сайн боломж гаргана. Эргэлзэлгүй байж, боломжийг бүү алд. Бага насны дурсамж сэргэнэ. Хайрын харилцаанаас болж бага зэрэг санаашралд автана. Гэхдээ удахгүй мөрөөдлөө биелүүлэх боломж гарах бололтой.
 
Жинлүүр: Өнөөдөр бусдын нөлөө таны ажил амьдралд нэлээд хүндрэл учруулах байх. Найз нөхөдтэйгөө болон ах дүү, хамаатнуудтайгаа учраа ололцох хэрэг гарна. Ухаалаг бай. Хэрүүл маргаан ихэнхдээ болгоомжгүй хэлсэн ганц үгнээс л болдог.
 
Хилэнц: Ганц бие хүмүүсийн хувийн амьдралыг од эрхэс ивээх бололтой. Өнөөдөр цагийг сайхан өнгөрөө боломж гарна. Та хувийн амьдралаа өөрчлөхийн тул ямар ч нөхцөл байдлыг зөв ашиглаж чадах юм бол хувь заяагаа өөрчилж чадна. Гэхдээ хэт сэтгэл хөдлөлд ямар ч үед автах хэрэггүй.
 
Нум: Хийж байгаа ажил тань уйтгартай, нэгэн хэвийн санагдах болно. Хувийн харилцаа холбоо чухалд тавигдана. Хүмүүстэй харилцаа холбоо тогтооход хүч чармайлт гарга. Өнгөрсөн цаг хугацаа эргэж олдохгүй. Амьсгалын замын эрхтэн үрэвсэж, хоолой өвдөж болзошгүй.
 
Матар: Хувийн амьдралд бэрхшээл учирна. Ойр дотно харьцаа муудах магадлалтай.Та биеэ хэт их өргөмжилбөл хайр сэтгэлтэй хүндээ зохих ёсны халамжийг хүртээж чадахгүй. Ойр дотнын хүнтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөхийг хичээ. Энэ нь хоёуланд чинь сайхан байх бөгөөд бие биеийгээ сайхан хайраар хангах болно.
 
Хумх: Цагийг хамт өнгөрөөх, санаа бодлоо солилцох, шинэ сонин хөөрөлдөх нь гэр бүлийг нэгтгэж ойртуулна. Амралтын өдрөөрөө хүүхдээ аваад агаарт хамт зугаалахыг бодоорой. Сэтгэл санааны тогтвортой байдал өөртөө ашигтай ямар нэг зүйл бүтээхэд тусална. Ганц бие хүмүүс таныг ойлгодог, танд санаа тавьдаг хүнтэй учирч магадгүй.
 
Загас: Зөвхөн ойр дотнын хүмүүсээр харилцааны хүрээгээ хязгаарлахыг хүсэх боловч бусад хүмүүс таны хувийн амьдралд оролцох бололтой. Энэ асуудлыг хайртай хүмүүстээ даатгахыг од эрхэс зөвлөж байна. Томоохон зарлага гарах боловч энэ нь өрхийн төсвийн хэмжээнд багтана. Таны бие даасан ямар нэг үйл ажиллагаа санаачилга сайтай гэж үнэлэгдэнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23