Dark Light
Нийгэм | 2025-11-15

МЭТГЭЛЦЭЭН ӨНДӨРЛӨЖ, САНАЛ ХУРААЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна.  Намын даргад Монгол Ардын намаас УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор  дэвшүүлсэн бол заалнаас  МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм.  Намын даргад нэр дэвшигчид Их хурлын төлөөлөгчдөд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараагаар мэтгэлцээн өрнүүлэв.  

Их хурлын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчдэд асуулт тавьж, санал хэллээ. Тухайлбал, намын даргаар сонгогдсон тохиолдолд анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд анхаарах, Бага хуралд  хариуцлагатай, итгэлтэй гишүүдийг сонгох зэргээр төлөөлөгчид саналаа хэлж байв. 
Дараагаар нь нэр дэвшигчид төлөөлөгчдийн тавьсан асуултад хариулав.  

Монгол Ардын намын даргад нэр дэвшигч  УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Хэрвээ би сонгогдвол  317 мянган гишүүд, дэмжигчидтэйгээ уулзахаас  ажлаа эхэлнэ. Аймаг, орон нутагт ажиллаж жирийн гишүүдийнхээ үгийг сонсоно. Цаашдаа бүс болгон дээр мөрийн хөтөлбөрийн тайлан, бодлогоо хэлэлцүүлнэ. Намын дэргэдэх сургалтын байгууллагыг судалгаанаас салгаж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд анхаарч ажиллана.  Надад итгэл хүлээлгэж,  намын даргаар сонговол гишүүн төвтэй стратегиа хэрэгжүүлж, гишүүдээ сонсдог нам болохын төлөө ажиллах болно” гэв.

Харин Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Би намын дарга болвол эхний ээлжинд философийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон гуайтай уулзана. Б.Даш-Ёндон дарга бол коммунизмын онолыг судлаад, дараа нь социал демократ онол руу явахад юу хэрэгтэй талаар  судалсан философич хүн.  Би өнөөдөр намын гишүүний хувьд нэр дэвшиж байгаа. Би намын гишүүдээ төлөөлж, иргэний эр зориг гаргаж  нэр дэвшиж байгаа юм”  хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын даргыг сонгохоор саналаа өгч эхлээд байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23