Dark Light
Нийгэм | 2025-11-15

Н.УЧРАЛ: ИТГЭЛЦЭЛ  БОЛ ХАРИУЦЛАГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын  31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргад нэр дэвшүүлж буйгаа зарлалаа. Монгол Ардын намын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд хандан “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” сэдэвт улс төрийн илтгэлээ танилцуулав.  

Илтгэлийнхээ эхэнд “Арван зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Ням-Осорын Учрал би энэ танхимд олон арваараа суугаа намын анхан шатны байгууллагын төлөөлөл, журмын нөхөд та бүхэндээ мэндчилж байна. Би тантай адил анхан шатанд гишүүдтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, амьдралын бодит үнэнийг танин мэдэж, ажиллаж эхэлснээрээ бахархаж явдаг. Би, та, бид бүхэн  цахилгаан шатанд суугаагүй, шат шатаар ахиж, шалгарч манлайлахын төлөө зүтгэсэн Ардын намын олон мянган гишүүдийн нэгээхэн хэсэг” хэмээн өөрийгөө тодорхойлов.

Монгол Ардын намын даргад нэр дэвшигч Н.Учрал “Авлига, ашиг сонирхлын гэмт хэргүүд намын нэр хүндийг унагааж, ард түмний итгэлийг хөсөрдүүлж, сэтгэлийг цөхрүүлж Ардын нам ард түмний дэмжлэгээс алсарч байна. Монгол Ардын намын оршин тогтнохуйн, эх орон, ард түмэндээ зүтгэхүйн баталгаа нь ард түмний итгэл найдвар. Намаа шинэчлэхгүйгээр ард түмний итгэлийг хүлээж чадахгүй.  Энэ удаагийн ээлжит Их хурал бол эрх мэдлийн төлөө бус, харин алдарч буй итгэлийг эргүүлэн авах намын журмын нөхдийн ээлжит улс төрийн дээд зөвшилцөл байх болно. Монгол ардын нам ардынхаа итгэл дээр тогтсон ёс зүйн өндөрлөг дээрээ байх ёстой.  Ард түмэн шударга ёсыг нэхэж байна. Шударга ёс биднээс эхлэх ёстой. Та бид энэ Их хурлаараа монгол төрийн нэр хүнд, ард түмний итгэл, ууган намын үнэт зүйлсийг сэргээх Шинэ цагийг эхлүүлэх учиртай” гэснээр илтгэлээ өндөрлүүлсэн юм. 

Төгсгөлд нь “Та бүхэн надад бүтэн итгэж, бүрэн хариуцлага үүрүүлбэл хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн нь байж улс эх орныхоо нэгдмэл үнэт зүйл, нийтлэг эрх ашгийн төлөө цуцалтгүй зүтгэх болно. Өнөөдөр бид үүнийг баталгаажуулж, 31 дүгээр Их хурлаараа итгэлцлийн шинэ гэрээ байгуулж байна. Итгэлцэл  бол хариуцлага. Хариуцлага бол эрх үүргийн нэгдэл. Эрхээ эдэлж үүргээ хүлээдэг хариуцлагатай, ёс зүйтэй гишүүдийн итгэл, дэмжлэг, үзэл санаа, үнэт зүйл дор Монгол Ардын Нам ард түмэндээ дахин эргэн ирэх болно” хэмээн цохон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23