Dark Light
Нийгэм | 2025-11-15

Б.ЛХАГВАЖАВ: МАН ӨӨРӨӨ ШУДАРГА ЁСНЫ ТӨВ БАЙХ ЁСТОЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын үдээс хойших хуралдаан намын даргад нэр дэвшүүлэх ажиллагаагаар үргэлжилж байна. Монгол Ардын намын даргад  УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын нэрийг албан ёсоор  дэвшүүлснийг Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар зарласан юм. Нэр дэвшигч Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд  бодлого, мөрийн хөтөлбөрөө  танилцууллаа. 

Харин заалнаас Монгол Ардын намын даргад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлэв. Тэрбээр “Монгол Ардын нам өөрөө шударга ёсны төв байх ёстой. Намыг цэгцэлж, намын санхүүг ил болгож ,  намын гишүүн бүрийн итгэл үнэмшлийг бий болгож байж нийгэм, улс төр ариун болохыг би олж харсан. Тийм учраас би намд элссэн. Надад маш олон нам санал тавьсан. Гэвч бусад нам улс төрийн институцын хэлбэрт очиж чадаагүй байлаа.” гэдгийг танилцуулгынхаа эхэнд онцлов.  

Монгол Ардын намын даргад нэр дэвшигч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч  Б.Лхагважав  “Үндсэн хууль дахь иргэдийн өөрөө удирдах ёсны “амилж”  чадаагүй.  Иргэдийн хуралд намууд орохоо болъё. Иргэдийн хурлыг иргэдэд нь өгье” гэдэг бодлогоо дурдлаа. Цаашлаад  “Намын гишүүн хүн соён гэгээрүүлэгч, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэгч байх хэрэгтэй .Тусгаар тогтнолын багана бол 176 малчин өрх. Тэдэнд бэлчээрийг нь эзэмшин эрхийг өгье. Малчнаасаа асуугаагүй байж малаас нь гаргаж байгаа түүхий эдийг зарна, боловсруулна гэдэг. Малчин хүний өмч рүү дайрч болохгүй” гэсэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23