Dark Light
Нийгэм | 2025-11-16

МАН УДИРДЛАГЫН БҮТЦЭЭ ӨӨРЧИЛЖ, ДҮРМЭЭ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
МАН-ын Их хурлын хоёр дахь өдөр өнөөдөр /2025.11.16/ дүрмийн шинэчлэл болон Бага хурал, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаар үргэлжилнэ. 
Өглөөний хуралдаанаар намын “Хичээн эрмэлзэх зүйл”, шинэ хөтөлбөр болон Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг танилцуулж, төлөөлөгчдийн асуулт, саналыг авч хэлэлцэнэ. Төлөөлөгч бүрд хоёр хүртэл минутын хугацаа олгож, асуулт, саналаа бичгээр болон И-Нам аппликейшнээр өгөх боломжийг бүрдүүлжээ.
Үүний дараагаар Бага хурал болон Хяналтын Ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, төлөөлөгчдөөс нэмж нэр дэвшүүлэх саналуудыг авч, саналыг тасална.  Нэр дэвшигчдийг жагсаалтад үлдээх эсэхийг нийт төлөөлөгчдөөр нэгдсэн байдлаар нэр уншиж, ил санал хураалтаар шийдвэрлэх аж. 
Тооллогын комисс санал хураах болон дүн гаргах журмыг танилцуулсны дараа Бага хурал, Хяналтын Ерөнхий хорооны гишүүдийг тодруулах нууц санал хураалт явагдана.
Өдрийн хоёр дахь хагаст Их хурлын 7, 8, 9, 10 дугаар тогтоолуудыг батлах төлөвтэй бөгөөд үүнд Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан болон намын шинэ хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг тус тус батална.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23