Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.
Сувилахуйн албанаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуультай хамтран “Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх” дохионы хэлний анхан шатны сургалтыг 11 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтыг Н.Аюурзана, А.Азжаргал, Д.Сайнбилэг, Л.Оюундарь багш нарын бүрэлдэхүүнтэйгээр удирдаж нийт төвийн 68 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.
АДМИН







Нийгэм







