Хөвсгөл аймгийн Түнэл сумын нэгдүгээр багийн нутаг Цэнгэл нуурт мөс хангалттай хөлдөөгүй байхад дээгүүр зорчсон 2 жижиг тэрэг, 1 ачааны машин мөсөнд цөмөрчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас 3 машин, 16 алба хаагч, Сумын Онцгой комиссын 6 албан хаагч орон нутгийн иргэдтэй хамтран шуурхай ажиллав.Ачааны машиныг сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг амжилттай татан гаргасан байна.
Мөс нимгэн хэвээр байгаа тул 2 жижиг автомашиныг мөс бүрэн зузаарсны дараа гаргахаар болжээ.
ЦЭНГЭЛ НУУРТ АВТОМАШИН МӨСӨНД ЦӨМӨРСӨНТЭЙ ХОЛБООТОЙГООР ИРГЭДЭД АНХААРУУЛЖ БАЙНА!
Нуурын мөс хүн, машин даах хэмжээнд хараахан хөлдөөгүй байна
Тээврийн хэрэгсэлтэй мөсөн дээгүүр явахгүй байх
Эрсдэлээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
АДМИН







Нийгэм







