2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амлалт өгөх юм уу удаан хугацааны гэрээ байгуулахдаа сэрэмжтэй бай. Од эрхсийн нөлөө ихсэж хүч тэнхээ нэмэгдэнэ. Харин биеэ барьж чадахгүй байдал нь эргэн тойрныхонтойгоо маргалдахад хүргэж болзошгүй. Энэ үед хувийн амьдрал таны бараг хамгийн чухал зүйл байх болно. Ойр дотно хүмүүсийнхээ хүсэл мөрөөдлийг ойлгох талаар анхаар.
Үхэр: Цаг үргэлж сурч боловсрон, улам туршлагажиж, ажил хэрэгч байвал амжилтад хүрнэ. Бусдад таалагдах гэж хэт хичээх хэрэггүй. Ерөнхий хандлага зөрчилтэй өдөр. Хэдийгээр маш их хичээх боловч үр дүн тааруу байна. Аль болох тэвчээр чухал гэдгийг санаарай.
Ихэр: Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсэж болзошгүй. Ажлын стрессээ сайн тайл. Иог бясалгал хийж, зорилготой ирээдүйд чиглүүлэх ном зохиол унш. Эрүүл мэндээ өвдөөгүй үед нь, эртнээс хамгаалж хэвш. Өдөр бүр шинэ ногоо жимс хэрэглэ. Хэрэгтэй бол алсын аялалд гарч өөрийгөө шинээр нээ.
Мэлхий: Хайртай хүнтэйгээ хамт байх цаг гаргах нь тааламжтай үр дүн үзүүлнэ. Хувийн амьдралаа хүнд байна хэмээн бусдад гомдоллох хэрэггүй. Бусдын гарыг харалгүй, амьдралаа хэвийн болгох бодит аргуудыг хэрэгжүүл. Идэвхтэй, эрч хүчтэй байх нь эерэг талтай ч зөв зүйлд цаг зарахгүй бол дэмий өөрийгөө ядраах магадлалтай.
Арслан: Гэр бүлийн уур амьсгалд онцгой анхаар. Сайн санааны үйлст оролцох боломж гарна. Зарим хүмүүс согтууруулах ундаа, зугаа цэнгэлд толгойгоо алдахаас сэргийл. Хайр сэтгэлийн харилцаанд гарч буй өөрчлөлт буруу тийш хувирч магадгүй. Нигүүлсэнгүй сэтгэлтэй, эмх замбараатай байж, төрөлхийн чанараа илэрхийл. Дараа нь харамсахгүйн тулд ойр дотнын хүмүүсийнхээ тэвчээрийг бүү шалга.
Охин: Ар гэрийн асуудал толгой өндийх зав өгөхгүй бололтой. Хүүхдүүдийн сургалт, аялал зэрэгтэй холбоотойгоор зарлага ихэснэ. Мөн ажлын байрны өөрчлөлт сэтгэл зовооно. Ахмад настай хүний туршлагаас суралц. Аливаа шийдвэрийг нухацтай гарга. Харин нэгэнт шийдсэн бол ялихгүй шалтгаанаар ухарч няцах хэрэггүй.
Жинлүүр: Мөрөөдлийн мананд умбаж, хийсвэр хүсэл бодол тань хөнгөн хуумгай алхам хийхэд хүргэж мэднэ. Элдэв зөн совинг зөв тайлахыг хичээ. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч материаллаг байдал дээшлэхгүй. Гэхдээ гутрах хэрэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхгүй.
Хилэнц: Өнөөдөр танд юу хийх нь чухал бус юу ч бодохгүй байх нь илүү санагдана. Ойрын өдрүүдэд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Ямар ч шинэ ажил төрөл эхлүүлэлгүй сайхан амар. Тэгээд маргааш эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлээрэй.
Нум: Зарим асуудал дээр сэтгэл санаа хоёрдох байдал тулгарч болзошгүй. Энэ үед дипломат арга барилаа ашиглавал жинхэнэ энхийг сахиулах чадвартай байх болно. Гэр бүлд үүссэн харилцааны асуудлыг тоохгүй орхих нь буруу. Та өөрт хэрэгтэй байгаа үнэтэй зүйлийг худалдан авахад тохиромжтой үе. Таны хүүхэд насны дурсамжтай холбоотой учрал тохиолдож магадгүй.
Матар: Хооронд ялгаатай ч адил мэдрэмж төрүүлэх үйл явдлууд тохиолдоно. Өдрийн турш тайван тогтуун байхад бэлд. Ингэх нь үйл ажиллагаагаа тайван явуулж, эерэг энерги хуримтлуулахад тань тусалж чадна. Алс холоос ямар нэг мэдээ авч магадгүй. Өнөөдөр зарим талаар азтай байна. Ялангуяа байр сууриа өсгөхийг эрмэлзэж байгаа бол урагш алхаж чадна.
Хумх: Эргэн тойронд болж буй замбараагүй зүйлс таны сэтгэл санаанд нөлөөлнө. Нийтэч хөгжилтэй зангаараа бусдыг өөртөө татахыг хичээ. Амьдралын шинэ үе эхэлнэ. Цаашид хийх өөрчлөлтийн хувилбарууд ч гарч ирнэ. Өнөөдөр аль болох өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэж, шинийг эрэлхийлэхэд таатай.
Загас: Ямар нэгэн хайхрахгүй өнгөрүүлсэн зүйлийнхээ талаар бодно. Сонголт хийж, аливаа ажлыг зохих ёсоор нь үргэлжлүүлэх шаардлага гарна. Сэтгэл санаа тавгүй байгаагаас ойр дотнын найз нөхдийнхөө хэлсэн үгийг зөв хүлээж авч чадахгүй. Бие сэтгэлээ тайвшруулах бүх л аргыг хэрэглэ.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм









