Dark Light
Эдийн засаг | 2026-09-30

ЯПОНЫ "AERONEXT INC" КОМПАНИ МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДТЭЙ ХАМТАРЧ ДРОН ҮЙЛДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв

Японы дрон технологийн тэргүүлэгч "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтран дотооддоо дрон үйлдвэрлэх, засварлах, чанарын хяналтын цогц тогтолцоог нэвтрүүлэхээр албан ёсны яриа хэлцлээ эхлүүлээд байна. Энэхүү технологийн хамтын ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайдын Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өрнөж буй чухал ажлуудын нэг юм.

Төслийн хүрээнд Япон улсаас дрон үйлдвэрлэл, нислэг үйлдэх техник ажиллагаа болон засвар үйлчилгээний ноу-хауг монгол инженерүүдэд шилжүүлэн нутагшуулах бөгөөд ингэснээр манай улсад өндөр технологийн хүний нөөц бэлтгэгдэх боломж бүрдэнэ.

"Aeronext Inc" компани нь 2023 оноос хойш Монгол Улсын эрс тэс уур амьсгал, хүйтнийг тэсвэрлэх чадвартай ухаалаг логистикийн "Монгол загвар"-ыг хөгжүүлж байгаа юм. Тэд өмнө нь Ньюком групп (MSDD) болон "Монгол Шуудан" ХК-тай хамтран Улаанбаатар хотод цус, цусан бүтээгдэхүүн болон шуудан илгээмжийг дроноор тээвэрлэх туршилтуудыг амжилттай хийж байсан туршлагатай билээ.

Цаашид талууд энэхүү туршигдсан "Монгол загвар"-аа Глобал Саутын бусад орнууд болох Төв Азийн Киргиз, Казахстан зэрэг улс руу экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд үүнд монгол инженерүүдийн оролцоо, ур чадвар голлох үүргийг гүйцэтгэхээр хэлэлцэгдэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19