Цагдаагийн байгууллага энэ оны 01 дүгээр сарын 12-13-д шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан борлуулдаг 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.
Шалгалтаар 756 грамм шингэн хэлбэрийн синтетик төрлийн мансууруулах бодисыг хураан авч, 3750 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний бодисын хууль бус эргэлийг таслан зогсоон, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн гэр бүл, ойр дотнынхоо хүмүүст тавих хараа хяналтаа сайжруулахыг ЦЕГ-аас зөвлөлөө.
|
Эх сурвалж
| ЦЕГ
|
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








