2026 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр ирээдүйд сайн үр дүн авчрах чухал ажлаа та олж чадна. Дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хийвэл ямар нэг хүндрэл гарахгүй. Харин одоогийн ажилдаа тийм ч дуртай биш бол сэтгэлийн баяр баясал авчрах шинэ ажил хайх цаг болсон байна. Сэтгэл зүрхийг тань шархлуулсан үйлдлийг үл тоон, хариу инээмсэглэ. Өөрийгөө стресст оруулах ямар ч үйлдэл бүү хий.
Үхэр: Чухал асуудлаа хойшлуулалгүй, эрч хүчтэй байхыг хичээ. Өнөөдөр санхүүгийн асуудлаа шийдвэрлэх болон бизнесийн гараагаа эхлүүлэхэд тохиромжтой. Эр зориг, эрч хүчээр олныг манлайлж, өөрийгөө удирдах авьяастай гэдгийг харуул. Гэхдээ ямар ч чадвартай байсан аливаа зүйлийн талаар тунгаан эргэцүүлэх, зөв шийдвэр гаргах зэрэгт цаг зав гарган суух шаардлага үүснэ. Иймээс төлөвлөгөөгөө хэт шахуу биелүүлэх гэх хэрэггүй.
Ихэр: Бусдыг сонсож, өөрт хэрэгтэй зүйлийг ойлгож авах тул илүү нээлттэй байх нь чухал. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, амьдралын боломж бололцоо муу байгаа хүмүүст туслах сайн үйлсэд нэгдэх хүсэл байна. Өөрийн өмнө тулгарсан аливаа саад бэрхшээлийг шийдвэрлэх нь хэцүү санагдах боловч тэр бүхнээс шинийг сурч мэдэж, өөрийн авьяас чадвараа нээж чадна. Ямар нэг гэмт буруутай үйлдэлд холбогдохоос сэрэмжил. Хууль бус үйл ажиллагаанаас хол бай.
Мэлхий: Өөрийн зорилгоо ойрын хамтрагч нартаа ойлгуулах хэрэгтэй болно. Эргэн тойрны харьцаа таныг зөв замаар явж байна уу үгүй юу гэдгийг ойлгоход тусална. Зарим харилцаа мухардалд орсныг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Харин шинэ ажилд дөнгөж орж байгаа хүмүүс өөр арга барилаар гайхалтай амжилтад хүрэх боломж байгааг мэдэрнэ. Хэрвээ та өнгөрсөн таагүй дурсамжийг түр ч болов мартах боломж гарвал бүү хойшлуул.
Арслан: Дотоод сэтгэлээ бүтээлч байдлаар илэрхийлэхийг хичээгээрэй. Чин сэтгэлийн харилцаа л хүний сэтгэлийн нандин утсыг хөндөнө. Харин цахим сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх нь таныг төөрөгдөл, хууран мэхлэх байдалд оруулж болзошгүйг анхаар. Өнөөдөр аль болох шинэ үүрэг даалгавар хүлээх хэрэггүй. Дуусгаагүй ажлаа л тайван хий. Холоос сайхан мэдээ хүлээн авч, хүсэл мөрөөдөл биелэх итгэл найдвар төрнө.
Охин: Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдана. Бусад хүмүүстэй холбоо тогтооход тааламжтай байна. Хэрэгцээтэй харилцаа тогтоох нь хөгжил дэвшил авчирна. Шинэ үүрэг даалгавар хүлээн авах цаг ирсэн байна. Хамт олны дунд атаа жөтөө ихтэй байгаа мэт санагдана. Үүнээс болж ажлаа солих талаар бодож эхэлж болох юм. Гэхдээ энэ нь хэт ачааллаас үүдсэн уур бухимдлыг та буруугаар ойлгож байж ч болох юм. Тайван байж, ухаалаг шийд гаргахыг хичээ.
Жинлүүр: Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх болон оюун ухаан хөгжүүлэх тохиромжтой үе гэж од эрхэс зөвлөж байна. Аминч үзэл эсвэл тогтворгүй зантайгаа зөв тэмцэж чадвал та сайн үйл хийнэ. Өнөөдөр эрч хүч их хэмжээгээр өснө. Гэхдээ танд бага зэрэг мэдрэмж хэрэгтэй бөгөөд ойворгон зан гаргахаас болгоомжил. Гэр бүлдээ илүү цаг гарга. Хүүхдийн хүмүүжил сайн байх нь танд баяр баясгалан авч ирнэ.
Хилэнц: Тэвчээртэй байх цаг үе. Толгойгоо зөв ажиллуулж, хэрэггүй зүйлсээ урьдах замаасаа авч хая. Заримдаа муу зуршлаасаа салахгүй байснаар алдаанд хүлэгдэх болно. Таны хүсэл тэмүүлэл, өсөлт хөгжилтөд хориг тавих гэсэн үйлдэлд бүү сандар. Хэрвээ та түргэдвэл хамгийн итгэлтэй, хайртай хүнтэйгээ ч үл ойлголцолд хүрэх бололтой. Тиймээс та аливаа мэдээ мэдээллийг сонссон ч сайн шалгаж нягтлах хүртэл тайван дүр үзүүл.
Нум: Шинэ зорилго тань өөрчлөлтөд бэлэн байх боломж өгнө. Хувийн ур чадвараа сориход тохиромжтой. Хууль шүүхтэй холбоотой асуудлууд танд нааштайгаар шийдэгдэнэ. Өөрийнхөө хэн гэдгийг харуул. Олон түмэнд алдартай хүмүүс дэмжлэгийн хүрээлтлээ улам өргөжүүлж, нэр хүндээ өсгөж чадна. Таны бусдын хайрыг татах байдал гэрэлтэх болно. Аз хийморь таны зам дээр тосон хүлээж байна.
Матар: Авьяас чадвар болон тэсвэр хатуужлаа ашигла. Таны хүмүүстэй харилцах, үзэл бодлоо солилцох ур чадвар өндөр байна. Энэ үед таны санаа бодол бусдад нөлөө үзүүлэх боломж өндөр байна. Санал бодлоо солилцох үед эр зоригтой бай. Тавьсан зорилгодоо хүрэхэд тулгарах бэрхшээлийг сорилт гэдгээр л хүлээн ав. Гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцах асуудал байвал урьд нь анзаарахгүй хэлсэн үгэндээ уучлал гуй.
Хумх: Энэ өдөр ихэнх ажил амар бүтэхгүй боловч ч аль болох тайван байхыг хичээ. Ачаалал ихтэй байх тул биеэ хэд хэд хуваах хэрэгтэй мэт санагдана. Сандарсан үедээ зарим чухал зүйлийг мартах магадлалтай. Таны шийдвэр гаргалтад гаднын нөлөөлөл учрах тул санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэхэд эрсдэлтэй байх болно. Өдрийн төгсгөлд энэ байдал намдаж, та аажмаар тайвшрах болно.
Загас: Хүмүүс таны цагийг үрсэн хэрэггүй зүйлд хүчээр оруулж байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй. Дарга, эрх мэдэлтнүүдтэй анхааралтай харилцах хэрэгтэй. Гэхдээ дарамттай ажлаар зугаа цэнгэл болон сэтгэлийн баяр хөөрөө хүчингүй болгох хэрэггүй. Ажлын төлөвлөгөө шахуу байсан ч түр хойшлуулж цагийг сайхан өнгөрүүл. Магадгүй энэ бүхэн урт хугацаанд үргэлжлэх албагүй ч таныг сайхан сэргээж өгнө.
АДМИН







Нийгэм








