Dark Light
Нийгэм | 2026-01-25

Ж.ГАЛБАДРАХ: СУРГАЛТЫН ОРЧИН АЛЬ Ч ШАТАНД ХАНГАЛТГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, цаашид ажиллах зарчим, зорилго зорилт, үндсэн чиглэлээ ярилцав. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, Ч.Анар, О.Саранчулуун, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат зэрэг гишүүд ажиллаж байна.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах боловсролын хүртээмж, төсөв хөрөнгө оруулалтын чиглэлээр мэдээлэл хүргэсэн. Тэрбээр, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг тогтоож, эрэмбэлэх, нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлыг тодорхойлж, судалгаанд үндэслэсэн урт хугацааны төлөвлөлт гаргах шаардлагатайг онцоллоо. Мөн "Барилгын хүртээмжгүй байдлаас шалтгаалан чанартай сургах нөхцөл бүрдээгүй, сурагчдын эрх ноцтой зөрчигдөж байгааг дурдаж, сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй, оюутанд ээлгүй байна" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07