Хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан “Хугацаат цэргийн албанд хамтдаа нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ оны 01 дүгээр сарын 23, 24, 25-ны өдрүүдэд дотоодын цэргийн анги, тусгай салбаруудад зохион байгуулсан байна.
Энэхүү өдөрлөгт хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл, эцэг эхчүүд цэргийн ангийн байр, орчин нөхцөл, хувцас хангалт, хоол хүнстэй танилцаж, ангийн хамт олон, байлдагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхон үзэж, хөгжөөнт тоглоом тоглон, дулаан яриа өрнүүлж, нэг өдрийг хамт өнгөрүүлжээ.
|
Эх сурвалж
| Дотоодын цэргийн штаб
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








