Dark Light
Нийгэм | 2026-01-26

СОЁЛЫН СУРГУУЛИЙН ДОЛООН САМУУРАГЧ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл урлагийн их сургуулийн соёлгүй бүдүүлэг бүү хэл бузар жигшүүрт хэрэг явдлын баримт дахин сөхөгдлөө. Эр эмгүй дүү нараа дэглэж дээрэлхэж явснаасаа ичиж гэмших биш гайхуулж сонирхуулж, сошиалоор булайгаа дэлгэдэг СУИС-ынхны энэ удаагийн бузар илүү балмад явдал. 
Энэ удаад СУИС-ийн Соёл иргэншлийн сургуулийн долоон самурай биш долоон самуурагч төрлөө. Долоон бурхан од биш долоон бузар хүчирхийлэгч илчлэгдлээ. Хэрэг хуучирдаггүй, хэрээ цайрдаггүй. Хохирогч бүсгүй өөрийн нэр төрийг золин байж, гэмтэн зэмтэнд гэсгээл шийтгэлийг нь үүрүүлж, хууль, шүүхийн өмнө аваачих зориг зүрх гаргаж, товч.мн мэдээллийн сайт улаан махны хэргийг уудлан илчиллээ. 
Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг. Арван таван жилийн өмнө ардаа өмөөрөх хүнгүй ангийнхаа охинд эм уулгаж мэдээ алдуулаад, ороо нь орсон сүрэг нохой шиг увж цувсан хүчингийн хэрэгт хорлогчин ангийнх нь эмэгтэй оюутнууд  жороо нийлсэн. Худлаа өмөөрсөн, өрөвдсөн дүр эсгэж, хүнд хэлж болохгүй гээд талаар нэг тарааж, амьдын зовлон унагаж, тавлан тохуурхсан хоёр бүсгүйн нэг нь долоон хожгорынхоо нэгтэй нь ор дэр нэгтгэсэн юм байна. Ороотой нийлсэн жороо одоо ч хохирогч бүсгүйг доромжлон тохуурхдаг юм байна. 
Ёс бусын хүслээ хангаад тохуурхан тавлаж, хүний амьдралыг там болгосон бүлэг хүчирхийлэгчдийн нэг нь урлагийн ариун сүм гэх театрын маркетинг сурталчилгаа хариуцдаг юм байна. “Нохойн ороо” “Долоон самуурагч” жүжиг байсан ч Та очиж үзэх үү? 
Хуультай шүүхтэй Монголын иргэн гомдлоо таван жилийн өмнөөс гурван удаа гаргасан ч цагдаа хаах санал гаргаж, прокурор зөвшөөрөөгүй тулдаа мөрдөн байцаалтад буцааж иржээ.

Улаан махны бүлэг хэрэгтнүүд ял зэмээс мултрах уу гэдэг асуулт үүсэж байна.

Эрүүгийн хуулийн 12-ийн 1-д биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бүлэглэн хүчиндсэн бол 5-аас 12 жил хүртэлх хорих ялтай юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07