УИХ-ын дарга Н.Учрал Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль санаачилсан. Ардчилсан нам араас нь хоёрдогч гэх үү, адил нэртэй, амьдай хууль санаачилсан байна. Ардын намын даргын анхдагч нь уу, АН араас нь ярьж эхэлсэн хоёрдогч хууль нь уу? Готов нь байна уу, Шадав нь байна уу, МАН-ын даргын ориг нь байна уу, АН-ын даргын копи нь байна уу? Хаврын чуулганаар хүний хүслийг хясал болгосон хүнд суртлаас чөлөөлөх хууль баталж байвал адилхан Монголын асуудал юм. Мам нь ирээд аваад явсан гэдэг шиг төр хувийн өмчийг хураадаг нураадаг, хувийн бизнесийг хаадаг, хуруу, гараа юм бүхэнд дүрдэг, хууль журмаа өглөө босоод өөрчилдөг, гэнэтийн бэлэг барьдгаа больчихвол хүмүүс өөрсдөө хийж бүтээж чаддаг юм дөө.
Нийгэм | 2026-01-26
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







