ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав говийн аймгуудад ажиллаж байна. Энэ өдрүүдэд Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, онцгой комиссын гишүүдтэй уулзалт хийж өвөлжилтийн нөхцөл байдал, салбарт хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, ярилцлаа.
Орон нутгаас бэлчээр усжуулалт, ингэний сүү боловсруулах үйлдвэр, малчдын орлогыг нэмэх чиглэлд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж 16.4 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд дээр салбарын яамнаас чиглэл авч, хамтран ажиллах саналыг уламжиллаа.
Сүүлийн 2 жилийн хугацаанд говь нутгаар хурын шимтэй, байгаль эх дэлэгнэж таатай сайхан өвөл тохиожээ.
1960 онд 1.1 сая толгой мал тоолуулж байсан Өмнөговьчууд 2025 онд 2.29 сая толгой мал тоолуулж, өвлийг өнөтэй давж байна.
Усжуулалтын аяныг сүүлийн жилүүдэд өрнүүлж жилд 100-аас дээш тооны гүн өрмийн худаг гарган, нийт бэлчээрийн 70 хувийг усжуулалттай болгож ажилласан зэрэг говь нутгийн нөхцөлд малын таатай байдлыг хангах, малчдын нийгмийн асуудлыг сайжруулахад анхааран ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.
|
Эх сурвалж
| ХХААХҮЯ
|
АДМИН







Нийгэм








