Dark Light
Нийгэм | 2026-01-26

ДЦС-IV-ИЙН НЭГ ЗУУХ ДОГОЛДОЖ, ЯАРАЛТАЙ ЗАСВАРТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын (ДЦС-IV) дахин нэг зуух гэмтэлтэй ажиллаж байсан тул яаралтай зогсоож, засвар хийх шаардлага үүсээд байна. Энэ талаар тус станцын инженер Б.Баатар мэдээллээ.

Тэрбээр “Манай станцад дөрвөн зуух үлээлтийн гэмтэлтэй ажиллаж байсан. Өнөө өглөө авсан мэдээллээр нэг зуухыг яаралтай зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Өнөөдөр 22:00 цаг хүртэл параметрийг нь бууруулан ажиллуулаад, дараа нь зогсооно. Аваарын горимд оруулж, аль болох тэсвэрлэж байсан ч цаашид үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн тайлбарлав.

Нэг зуух зогссоноор 100 мегаваттаар эрчим хүчний нийлүүлэлт буурах бөгөөд энэ нь ойролцоогоор 20 мянган айл өрх, эсвэл 10 орчим аймгийн төвийг эрчим хүчээр хангах хэмжээтэй тэнцэхүйц алдагдал юм.

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Оргил ачааллын үеийг өнгөрсний дараа засвар хийхээр төлөвлөсөн. Засварын ажил 48 цаг үргэлжилнэ. Аль болох эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх чиглэлд ажиллаж байна” хэмээн мэдэгдлээ.

Гэсэн ч салбарын мэргэжилтнүүдийн зүгээс эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл өндөр хэвээр байгаа тул тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхээс аргагүй нөхцөл байдал үүсэж болзошгүйг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07