ТЭЦ-4 дээр дөрөвдүгээр зуух үлээлттэй яваад байсан. Сүүлийн хоногуудад чадлын дутагдалтай байсан учраас нэг нэгээр нь гэмтлийг устгаад явж байгаа. Өнөө орой оргил ачааллыг давуулаад 4 дүгээр зуухыг зогсоож, засвар хийнэ. Хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байна. ТЭЦ-4-ийнхэн засварлахад 48 цаг шаардлагатай гэж байсан. Бид аль болох богино хугацаанд гэмтлийг засах ажлыг хийнэ.
Мэдээж чадлын дутагдалд орсон учраас олон нийт дургүйцэж байгаа. Сөрөг хүчний тал энэ боломжийг ашиглаж улс төр хийхийг ойлгоно.
Би хорин 2022 оны 8 сараас Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Намайг ажилд орж байхад Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1264 мегаватт 6 станц холбоотой л байсан. Түүнээс хойш 600 орчим мегаваттын хүчин чадалтай эх үүсвэрийг ашиглалтад оруулаад байгаа юм. Гэвч энэ нь хангалттай биш байна. Жил болгон чадлын хувьд өвлийн оргил ачаалалд 13 хувиар өсөөд байгаа. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай огцом нэмэгдүүлэх, эх үүсвэр нэмэгдүүлсний дараа түгээх, хуваарилах байгууламжуудыг өргөтгөх шаардлагатай болоод байна. Ийм нөхцөл нэг өдөрт үүсээгүй, сүүлийн 30-аад жилийн туршид бий болсон хүндрэлүүд байгаа.
Одоо ажиллаж байгаа 500 гаруй градустай зуухыг эхлээд ачааллыг нь бууруулаад 50 градус руу буулгах ёстой. Энэ нь тодорхой хэдэн цаг болно. Түүний дараа зуухаа задлаад яг ямар асуудал гарсныг нь засна.
Бид дулаан дээр харьцангуй гайгүй, цахилгаан эрчим хүчин дээр 100 хүртэл мигаваттын дутагдал үүсэхийг үгүйсгэхгүй. Хэрэглээг хязгаарлахгүй бол систем нь тэг зогсолт хийж, улсаараа цахилгаангүй болох эрсдэлтэй байна.
Нарны эрчим хүчийг худалдаж авахын тулд системийн горимын хамгаалалтыг хангахын тулд хэдэн их наяд төгрөг шаардлагатай байгаа гэж мэдэгдлээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








