Dark Light
Нийгэм | 2026-01-26

"УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ СТАНДАРТ"-ЫГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Монгол Улсад анх удаа Улсын үнэлгээний стандартыг боловсруулах ажил өнөөдөр “Үнэлгээний стандарт” сэдэвт сургалт-семинараар албан ёсоор эхэллээ.
Сургалт-семинарыг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн хэлтсийн дарга Б.Баярсүх үг хэлэхдээ “Үнэлгээ нь зөвхөн тайлан биш, харин ил тод байдал, оролцоо, шударга ёсыг бэхжүүлэх чухал механизм. Шинээр боловсруулагдах стандарт нь үнэлгээний зорилго, арга зүй, зохион байгуулалт, тайлагналын нийтлэг хэм хэмжээг тогтоож, чанартай үнэлгээ хийх суурь баримт бичиг болно” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээг Германы Хөгжлийн үнэлгээний байгууллагатай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургагч багшаар тус байгууллагын үнэлгээчин Лаура Кунерт Герман Улсаас хүрэлцэн ирж оролцож байна. Хоёр өдөр үргэлжлэх сургалт-семинарт Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, яамд, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нийт 60 албан хаагч хамрагдаж, шинээр боловсруулагдах Улсын үнэлгээний стандартад өөрсдийн санал бодол, туршлагаа хуваалцахаар оролцож байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07