Нийслэлийн Засаг даргын А/1843 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгийн газрын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлээ.
Хяналт, шалгалтыг бодлогын үр дүн, чиг үүргийн хэрэгжилт, үйл ажиллагааны ил тод байдал зэрэг үндсэн 3 чиглэлийн хүрээнд нийт 26 шалгуур үзүүлэлтээр зохион байгуулсан байна.
Шалгалтын явцад цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг тодорхойлон, илэрсэн алдаа, зөрчлийг арилгуулах талаар шаардлага тавьж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.








Нийгэм






