МИАТ ТӨХК-иас мэдээлснээр, өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 27-нд үйлдэх байсан ОМ711/712 дугаартай Улаанбаатар–Хо Ши Мин–Улаанбаатар чиглэлийн нислэг техникийн шалтгааны улмаас цуцлагджээ.
Тус нислэгээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын хувьд нислэгийн цагийг өөрчлөх, бусад хотоор дамжуулан тээвэрлэх зэрэг зохицуулалтын арга хэмжээг МИАТ компанийн зүгээс авч эхэлсэн байна. Зорчигчид дэлгэрэнгүй мэдээлэл авах, зохицуулалт хийх талаар МИАТ компанийн лавлах утас +11 333999 дугаарт хандах боломжтой аж.
МИАТ ТӨХК-иас зорчигчдын аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт орж, хүндрэл учруулж буйд хүлцэл өчсөн байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






