Dark Light
Нийгэм | 2026-01-27

ХУУЛЬ БУС МАНСУУРУУЛАХ ЭМИЙН 9 ХЭРЭГ ИЛРЭВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.
 
Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
 
Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авсан.
 
Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.
 
Иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу. Цагдаагийн байгууллага нь эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийг мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07