2026 оны нэгдүгээр сарын 27-нд зарим байршилд цахилгаан эрчим хүчийг 2 цагийн хугацаатай хязгаарлана
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026 оны нэгдүгээр сарын 27-ны Мягмар гарагт тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрийн дагуу цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг хуваарийн дагуу хоёр цагийн хугацаатайгаар хязгаарлах бөгөөд энэхүү арга хэмжээ нь хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтойг анхаарууллаа.
Иймд хэрэглэгчид зайлшгүй шаардлагагүй цахилгаан хэрэглээгээ хэмнэж, цахилгаан хэрэгслээ тохируулан ашиглахыг холбогдох байгууллагаас уриалж байна.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм






