Dark Light
Нийгэм | 2026-01-27

УЛААНБААТАРТ 29-НД БАГА ЗЭРГИЙН ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 04-нийг хүртэлх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
 
Ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байна.
 
Хур тунадас: 29-нд Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 02,03-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 02 дугаар сарын 02-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -2...-7 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 03, 04-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтний эрч чангарна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 29-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -30...-35 градус, бусад хэсгээр -23...-28 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 02 дугаар сарын 02,03-нд бага зэрэг хүйтний эрч чангарна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00