Тэтгэврийн асуудлаар Монголын ахмадын холбооноос мэдэгдэл хийлээ.
Төр засагт хандан 3 үндсэн шаардлага тавьж байна. Цагаан сарын өмнө ахмадуудын доод талын тэтгэврийг нэмэгдүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг 2025 оны 9 сарын 25-ны өдөр Монголын ахмадын холбооноос Засгийн газарт албан бичгээ хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл засгийн бүрэлдэхүүн хариу өгөөгүй. Үнийн өөрчлөлт, инфляц нэмэгдсэн. Өнгөрсөн онд 150,000-аар авдаг хонины ууц өнөөдөр 600,000 давсан байна. Яаж хүмүүсийг Монголын хүндэтгэлийн Цагаан сарыг тэмдэглэ гээд байгаа юм. Яаж ахуй амьдралаа зохицуул гээд байна вэ? Тэр өндөр үнэтэй эм, хүнсний хэрэглээг ярихгүй байна. Үр хүүхэдтэйгээ боломжтой нөхцөлд Монгол ёс уламжлалаа, цагаан сараа хийе л гэж хүсэж байгаа. Гэтэл төр, засгийн удирдлагууд ойшоохгүй, боломжгүй гэж үзсээр байгаа юм.
2025 оны 5-р сараас эхлээд тайван жагсаал ахмадууд хийж, өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн Газрын ордны баруун талын хаалган дээр жагсаал цуглаанаа үргэлжлүүлэн хийсээр байгаа. Монгол Улсын хэмжээнд 21 аймаг 330 сум, баг, нийслэлийн 9 дүүрэг, хорооны ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1,500,000 төгрөг болгохыг шаардсаар байна.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм






