Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр "Валют солиулахаар мөнгө шилжүүлж залилуулсан" гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 6 удаагийн гүйлгээгээр 244.182.000 төгрөгийг бусдад шилжүүлж залилуулсан байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч 123.000.000 төгрөг байршиж байсан холбогдох дансанд барилт хийж уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн цахим орчин болон хувь хүмүүсийн хооронд хууль бусаар валют арилжих үйлдэлд өртөж эд хөрөнгө санхүүгийн хохирол амсах үйлдлээс урьдчилан сэргийлэх үүднээс баталгаат валют солих цэгээр өөрийн биеэр очин үйлчилгээ авах мөн үл таних этгээдээс ирсэн санал зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН







Нийгэм








