2026 оны 01 дүгээр сарын 28-ны Лхагва гарагт эрчим хүчний нэгдсэн сүлжээнд аваарын горим үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний хэрэглээг түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Энэхүү арга хэмжээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрийн дагуу хэрэгжүүлэх бөгөөд хуваарийн дагуу тухайн байршлуудад 2 цагийн хугацаатайгаар цахилгаан эрчим хүчний хэрэглээг төлөвлөгөөт байдлаар хязгаарлах юм.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан эрчим хүчийг хязгаарлах цагийн хуваарь нь хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой байна. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүдийг зайлшгүй шаардлагагүй цахилгаан хэрэглээгээ багасгах, цахилгаан хэрэгслээ зөв тохируулж, эрчим хүч хэмнэхийг уриаллаа.
Хязгаарлалт хийх байршлуудын дэлгэрэнгүй хуваарийг холбогдох байгууллагуудаас мэдээлэх юм.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм






