Dark Light
Нийгэм | 2026-01-28

1117 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт 2422 иргэнийг яллагдагчаар татан шалгасан. Бүртгэгдсэн гэмт хэргийн 83.3 хувь нь нийслэл хотод, 16.7 хувь нь орон нутагт гарсан.
Энэ хугацаанд шүүхээс зөвхөн хорих ялаар шийтгүүлсэн 1117 иргэний 88.8 хувь нь эрэгтэй, 11.2 хувь нь эмэгтэй байна. Тэдний 446 буюу 39.9 хувь нь хар тамхины болон бусад төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэгдсэн.
Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт давтан гэмт хэрэг үйлдсэн 202 этгээд байгаагаас 2-3 удаа ял шийтгэгдсэн 189, 4-5 удаа ял шийтгэгдсэн 13, энэ төрлийн болон бусад гэмт хэрэгт 8-10 удаа ял шийтгэгдсэн 6 этгээдийг байнгын хяналтад авч ажиллаж байна.
Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдлээд суллагдсан иргэдэд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяа цагдаагийн байгууллагаас 1-3 жил хүртэлх хугацаагаар хяналт тогтоодог байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07