Өглөө эрт ажилдаа таксигаар явдаг эмэгтэйчүүдийг сонгон эд зүйлийг дээрэмдэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 2 этгээдийг олж тогтоолоо.
Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 05, 23-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо,Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлэх үедээ бусдад гар утас, эд зүйлээ дээрэмдүүлж, хүчиндүүлсэн гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг автомашиндаа суулган хутга тулган айлган сүрдүүлж, бэлгийн эрх чөлөөнд нь халдаж эд зүйлийг дээрэмдсэн гэх сэжигтэй этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 19-22 насны нэр бүхий 2 этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Урьдчилсан байдлаар хүчиндэх болон дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирсон эмэгтэйчүүд өглөө эрт ажилдаа явах үедээ сэжигтэй этгээдүүдийг таксинд сууж уг хэргийн хохирогч болсон нөхцөл байдал тогтоогдоод байна.
Өнгөрсөн онд бусдад эд зүйлээ дээрэмдүүлж хохирсон нийт 682 иргэний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Иймд иргэд та бүхэн хувь хүний тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх үедээ сонор сэрэмжтэй байж анхаарна уу.
АДМИН








Нийгэм









