Эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдын цалинг 2026 ондоо багтаан 75 хувь нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн салбарын эмч, ажилчдын цалин 30 хувь нэмэгдэж ороод байгаа юм.
Гэвч цалингийн нэгдсэн системийн үйл ажиллагаанаас үүдэлтэй санал хүсэлтүүд болон шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой ойлголтын зөрүүтэй асуудлуудын талаар МЭМАҮЭХ болон ЭМЯ -ны холбогдох албан тушаалтнууд өнөөдөр ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр эмч, ажилчдын илүү цагт хязгаар тогтоож, барьсан зүйл байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамны зүгээс тайлбарлав. Мөн холбооны зүгээс тодруулж асуусан бусад асуултуудад хариулт өгөв.
Цаашид хоёр тал салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдэлтэй холбоотой үүссэн зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэж салбарын эмч, ажилчдын эрх ашгийн төлөө хамтран ажиллаж, мэдээллээ нээлттэй солилцохоор болов.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн яам
|
АДМИН







Нийгэм








