Dark Light
Нийгэм | 2026-02-06

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ХУВЬД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг /2026.02.06/ боллоо. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ “Би салбарын сайдын ажлыг авснаас хойш асуудлаас тойрч зугтъя бодол байхгүй. Олон жил яригдсан үе үеийн Засгийн газар, сайд нарын оролдоод хийхгүй байсан асуудлыг бид явуулж байгаагаа хэлье. Яагаад гэвэл, бид энэ салбараараа улсын эдийн засгийг үүрч яваа хүмүүс” гэсэн юм. Мөн үргэлжлүүлэн яриандаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон шинэчилсэн найруулгын талаарх ялгааг товчхон тайлбарласан юм.
 
Тэрбээр “Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь яагаад шинэчилсэн найруулга яагаад биш юм бэ. Учир нь маш ойлгомжтой. Нуулгүй хэлэхэд одоо байгаагаасаа дордохгүй байх тухай л юм. Шинэчилсэн найруулга хийвэл хуулийн төслийн 80 хувь шинэчлэгдэнэ. Шинэ хууль бичигдэнэ, шинэ хууль үйлдвэрлэнэ, шинэ эрхзүйн орчин бүрдэнэ. Шинэ эрхзүйн орчныг олон нийтэд хүргэж бүгд хамтдаа ойлголцоно гэвэл их урт хугацаа зарцуулна. Нэмэлт өөрчлөлтөөр 50 хувь хүртэл өөрчлөлт орно. Хуулийн үндсэн санаа үлдэж одоо байгаагаасаа доош орохгүй гэсэн зорилготой юм” гэлээ. Мөн уул уурхайн салбарын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд хандаж “Хүн бүрийн чухал өнцгийг тэгш баланс дээр удирдах нь төр засгийн ажил. Зугтах биш хооронд нь хэрэлдүүлж орхихгүй ийм л арга барилаар ажиллахыг хичээж байна” гэлээ.
 
Манай улсад 2015-2024 оны хооронд нийт 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ. Ирэх жилүүдэд уул уурхай, аж үйлдвэрийн бодлогын өөрчлөлт оруулахаар зорьж байгаа бөгөөд “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт аж.
 
Ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуульд хэд, хэдэн чухал өөрчлөлтийг оруулахаар тусгажээ. Тухайлбал,
  • Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгох. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдөл, сонгон шалгаруулалтын зарчмаар олгох бөгөөд тусгай зөвшөөрөл олгох, авах нь хялбар болгон. Харин тусгай зөвшөөрөл аваад хайгуулын ажлаа гүйцэтгэлгүй хадгалахад хүндрэлтэй буюу үнэтэй байх зохицуулалтыг хийнэ.
  • Чухал ашигт малтмалын зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах. Дэлхий нийт өндөр технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлого тодорхойлж, энэ төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглүүлж байна. Манай улс ч чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон.
  • АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх. АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоох, зэсийн АМНАТ-ийн өсөн нэмэгдэх төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдох АМНАТ-ийг оновчтой тогтоож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх. Мөн баяжмалд дагалдаж буй элементэд ноогдуулах АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явагдаж байгаа аймаг, орон нутагт АМНАТ-ийг илүү хуваарилах зэрэг өөрчлөлт оруулсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07