Dark Light
Нийгэм | 2026-02-06

“УР ЧАДВАРЫН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын яам, Канадын Мэргэжлийн болон Техникийн Боловсролын Сургалтын Байгууллага, Институтийн Холбоо (CICan)-той хамтран Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт “Ур чадварын шилжилт” нэртэй таван жилийн хугацаатай төсөл албан ёсоор эхэллээ.
Тус төсөл нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй залуусын боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна.
Төслийн хүрээнд Үндэсний Чадамжийн Хүрээнд (ҮЧХ) суурилсан Үндэсний Мэргэжлийн Чадамжийн (ҮМЧ) хөтөлбөр, багшийн урьдчилсан болон мэргэшүүлэх сургалтын үндэсний нэгдсэн хөтөлбөр, мөн политехник коллежийн удирдлагын сургалтын үндэсний хөтөлбөрийг тус тус боловсруулж, туршин хэрэгжүүлэх юм.
“Ур чадварын шилжилт” төсөл нь Төв аймгийн Баянчандмань, Ховд аймгийн Ховд-Хөгжил, Архангай аймгийн политехник коллежуудыг түшиглэн хэрэгжих агаад багш, удирдлага, захиргааны ажилтнуудын чадавхыг бэхжүүлж, жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, практик сургалтад суурилсан шинэ хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07