НИТХ-ын ээлжит VI хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлуудыг танилцуулж, хуралдааны дэгийн дагуу хурлын хороод болон бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилт, Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүн, танилцуулга зэрэг бусад асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотойгоор төлөөлөгчид бодлогын баримт бичигт ажил, арга хэмжээг тооцоо судалгаатай, эдийн засгийн үр өгөөжтэй байх талаас төлөвлөх, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж, сайжирч байгааг дүгнэх, хөдөө аж ахуй, технологийн салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, төлөөлөгчдөд хийж хэрэгжүүлсэн ажлаа бүрэн тайлагнаж, дүгнэхэд дэмжлэг үзүүлж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.
Харин өнөөдрийн хуралдаанд хэлэлцсэн “Сэлбэ голын эх байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг төлөөлөгчдийн олонхын саналаар хойшлууллаа.

АДМИН






Нийгэм








