Dark Light
Нийгэм | 2026-02-07

ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:   
 
13-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.
 
2026 оны 02-р сарын 07-ны 20 цагаас 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
 
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Орхон-Туулын бэлчрээр -29...-34 градус, Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, 
 
өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -16...-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
 
2026 оны 02-р сарын 09-нөөс 2026 оны 02-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
 09-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Алтайн өвөр говиор ялимгүй цас, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07