Dark Light
Нийгэм | 2026-02-07

ЖИНЛҮҮР: ЭРҮҮЛ МЭНДДЭЭ САНАА ТАВИАРАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хөрөнгө мөнгөний боломждоо захирагдалгүй зарим зүйлийг худалдан авах хэрэгтэй болно. Зөн совин тань ямар нэгэн зүйл хэлэх гэж байж болно. Илүү мэдрэмжтэй соргог бай. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх болно. Үр хүүхэдтэй хүмүүс тэдэнтэйгээ өвөрмөц сонирхолтой байдлаар цагийг хамт өнгөрүүлбэл гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно. 

Үхэр: Хүссэн зүйлээ хийх цаг хугацааны боломжгүй эсвэл мөнгөгүй бол ганцаар байж, тайван амар. Гэхдээ гэр бүлийн уур амьсгалаа өөрчлөх хэрэгтэй бололтой. Энэ өдөр гэр бүлийнхэндээ зориулсан бяцхан баяр зохион байгуул. Хэрвээ та үр хүүхэдтэй бол тэдэнтэйгээ хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Бүгдэд баяр баясгалан бэлэглэж, сайхан дурсамж үлдээх зүйл санаачилж болно. Шинэхэн хосууд харилцаандаа анхаарал тавьж, цагийг хамтдаа өнгөрөөн, цаашид юу төлөвлөж буйгаа ярилцах хэрэгтэй.

Ихэр: Зөн совингоо зөв ашиглах нь од эрхсийн эрхшээлийг сайн ойлгох нөхцөл болно. Гэр бүлийн гишүүдийн харилцаа сайжирч, дотно уур амьсгал бий болж эхэлнэ. Хувийн амьдрал илүү тав тухтай болно. Таны цагийн хуваарь эмх цэгц муутай байвал чухал болзоондоо хоцорч мэднэ. Асуудал гарвал үнэнч найз нөхдөө түшиж явахад алзахгүй. 

Мэлхий: Таны эд хөрөнгө болон гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох бололтой. Гэр бүлийн орчинд эвсэг найрсаг харилцаа таатай уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэндэд тань жаахан ч гэсэн асуудал гарвал эмчид хандаж бага дээр нь арга хэмжээ ав. Ингэснээр таны хүч тэнхээ нэмэгдэх болно. Өдрийг сайхан агаарт өнгөрүүлэхийг хичээ. Зарим хүмүүс хөдөө гарахыг илүүд үзнэ. Харин ганц бие эсвэл гунигтай байгаа хүмүүс оройг олон нийтийн арга хэмжээнд зориул. 

Арслан: Нөхцөл байдлаас шалтгаалан өмч хөрөнгийн тал дээр өөрчлөлт хийх шаардлагатай болно. Бага зэрэг тогтворгүй байдал хэсэг хугацаанд үргэлжилж магадгүй. Ямар ч гаргалгаа хамгийн баталгаатай сайн гэж харагдахгүй байх цаг үе. Үүнд гадаад хүчин зүйл илүүтэй нөлөөлж байна. Ийм үе танаас хүчтэй оюун ухааны чадамж шаардана. Залуу хүмүүс мэдлэг боловсролдоо анхаарч, тархи толгойгоо сайн цэнэглэх хэрэгтэй. 

Охин: Олонтой бужигнах дуртай хүмүүс өөрийг тань амьдралд илүү өдөөж өгөх найз нөхөдтэйгөө байхыг хүснэ. Олон нийтийн болон улс төрийн үйл ажиллагаанд мэргэжлийн чиг хандлага илүү хэрэгтэй. Таны амьдралын туршлага аливаа асуудлыг зохицуулахад ил тод харагдана. Хайртай хүнтэйгээ ярилцах яриа аятайхан болохгүй байх магадлалтай. Танд тусалж чадах хүнд өөрийн дотоод мэдрэмжийг ярих нь сайхан амралт байх болно.

Жинлүүр: Хэдий таагүй нөлөө арилсан ч таны сэтгэлд үлдсэн дурсамжаас болж гутарна. Эрүүл мэнддээ санаа тавиарай. Стрессээ бууруулах дасгал хийх гээд үз. Эвгүй зүйлийг засах гэж зүтгэх хэрэггүй. Зүгээр л март. Гэр орноо засаж тохижуулах төлөвлөгөө таныг бүтэн өдөржин завгүй байлгах бөгөөд хэрвээ та хамаатан садан, ах дүүсээ ирж тусална гэж найдаж байгаа бол бүхэл өдөржин хүлээх хэрэгтэй болох байх. 

Хилэнц: Эрч хүч, тамир тэнхээ бага зэрэг дутмаг байх тул цаг заваа зөв хуваарилж, амрах цагаа сайхан өнгөрүүлэх хэрэгтэй. Од эрхэс тийм таатай биш тул амралтын өдөр ч гэлээ ихэнх зүйл бодит байдал дээр харагдаж байгаагаас дор байж мэднэ. Сэтгэл санаагаар уналгүй энэ бүгд удахгүй дуусна гэдэгт итгэ. Эргэн тойрондоо сайхан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Биеийн дархлааг сайжруулах шим тэжээлтэй, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэ.

Нум: Хувийн амьдрал болон үүрэх хариуцлагадаа алтан дунджийг баримтал. Гэртээ юу чухал байна гэдгийг ажиглах хэрэгтэй. Амрах зав гарвал салхинд гарч зугаац. Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ урлагаар дамжуулан амар амгаланг олж авах нь эерэг үйл явдлын эхлэл болно. Алс хол байдаг найз нөхөд хамаатан садангууд гэнэт холбоо барьж, ямар нэг шинэ зүйлийг дуулгана.

Матар: Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавь. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батажна. Хайртай хүндээ илүү ихийг зориул. Дотно харилцаандаа анхаарал их хандуулах нь танд ямар нэгэн тодорхой зүйл хийх хүсэл төрүүлэх болно. Бусдыг ойлгож байгаагаа илэрхийлэхийн тулд цөөхөн үг, зөвхөн инээмсэглэл ч хэрэгтэй болж магадгүй.

Хумх: Биедээ ачаалал өгөх, спортоор хичээллэх, аялал хийх зэрэгт сайн. Настай аав ээжийгээ халамжилж, тусламжийг гараа үргэлж сунгаж бай. Хайр дурлалын тал дээр амьдралд нөлөөлөх чухал яриа өрнөнө. Гэр бүлдээ их нөлөөтэй шийдвэр гаргана. Харилцаагаа авч үлдэх, тогтвортой байлгахын тулд сайн бодож үзэх хэрэг гарч болзошгүй. Яг одоогийн гол асуудлаа л анхаарч байхад болно.

Загас: Гэр орноо тохижуулан, цэвэрлэгээ хийх, эд хогшлоо янзлах, цэгцлэхэд сайн өдөр. Гэнэтийн тохиолдол таагүй байх тул аль болох бүх зүйлийг төлөвлө. Эргэцүүлэн бодох нь таны бие болон оюун санааг тайвшруулж, дотоод амар амгаланг олоход тусална. Өнөөдөр өөрийн хүсэж буй зүйлд тэмүүлэх тэмүүлэл дүүрэн байх болно. Тиймээс хэт үрэлгэн байхгүй л бол амьдрал тань элдэв асуудалгүй байж чадна. Сайн судалж, бэлдэж худалдан авсан зүйлс тань хэрэгцээг хангах удаан эдэлгээтэй байх бололтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07