Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны Нутгийн зөвлөлөөс санаачлан ССАЖЗЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Мандал сумын ЗДТГ, Түнхэл тосгоны захирагчийн алба, БТСГ болон нутгийн иргэд, ААН байгууллагууд хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн спортыг сурталчлах зорилгоор "Түнхэл" Өвлийн наадам-2026 анхдугаар наадмыг амжилттай зохион байгуулж нээлтээ хийлээ.
Тус арга хэмжээг 2000 орчим иргэд үзэж сонирхохоор ирлээ.
Өвлийн спортыг хүүхэд залууст сурталчлах, тэдний чөлөөт цагаараа спортоор хичээллэх хүсэл зорилгыг нэмэгдүүлэх, орон нутгийн байгалийн онцлогт тулгуурлан 4 улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор уг наадмыг зохион байгуулж байна.
Тэшүүр, Snowboard, Short trek, Мөсөн авиралт, мөсний сур харваа, ганган жороо зэрэг спортын 9 төрөлд 530 тамирчин өрсөлдөж тэвчээр хатуужлаа сорьж байна.
Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймгуудаас тамирчид зорин ирж оролцлоо.
Энэхүү өвлийн наадмыг жил бүр зохион байгуулж, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ нээлтийн үеэр аймгийн Засаг дарга онцлон хэллээ.
Наадам маргааш буюу 2-р сарын 8-нд үргэлжлэн явагдана.
|
Эх сурвалж
| Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм







