2026 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр олон ажил зэрэг амжуулах гэхээс илүүтэйгээр тайван уужуу ханд. Цаг нь тулсан үйл ажиллагаанд бага зэрэг саад гарч болзошгүй. Асуудал бүрийг мөнгөөр шийдэх гэж оролдох нь тийм ч сайхан санаа биш байна. Хүүхдүүдтэй тань холбоотой асуудал сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Үр хүүхдэдээ хүссэн зүйлийг авч өгөхийн оронд хэрэгтэй юманд анхаарлыг нь тат. Хайртай хүн тань өгөөмөр сэтгэл шаардаж, өөрийгөө халамжлуулахыг хүснэ.
Үхэр: Энэ амралтын өдрийг найз нөхдийндөө зочлох, дотно яриа ярилцах зэргээр өнгөрөөх бололтой. Өөрт таалагдсан зүйлээ л хийх хэрэгтэй. Гэхдээ хэрэгцээгүй зүйлд цагаа зарцуулах хэрэггүй. Чухал хэрэгцээтэй зүйлдээ л цаг гарга. Элдэв зугаа цэнгэлд зориулж мөнгөө үрэх хэрэггүй. Зохион байгуулалттай байх нь цэгцгүй замбараагүй байдлаас ангижрахад тус болно.
Ихэр: Бүх зүйл таны эсрэг чиглэсэн мэт санагдана. Хүсээгүй хүнтэйгээ тааралдах эсвэл таагүй мэдээ сонсож болзошгүй байна. Шинэ хайр дурлал шохоорхол удаан үргэлжлэхгүй. Урам хугаралт гомдол цөхрөлөөр төгсөж магадгүйг анхаар. Амьдарч буй орчиндоо нам гүм бөгөөд амар тайван байдлыг бий болгох боломж хай. Ингэснээр сэтгэл санаа тань сайхан болно.
Мэлхий: Асуудалд өрөөсгөл хандаж өөрийнхөөрөө зүтгэх байдал нэмэгдэнэ. Сэтгэлийн хөдлөлөөр аливаад хандах нь хайр сэтгэлийн харилцаанд сөргөөр нөлөөлж дотнын хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Ганц бие хүмүүс энэ үед онцгой нэгнийг олж харах бололтой. Урьдчилан таамаглашгүй болзоонд явж магадгүй. Харин гэр бүлтэй хүмүүс үр хүүхдүүдийнхээ хүмүүжил дээр анхаарлаа хандуул.
Арслан: Өнөөдөр гэр бүл, найз нөхдөдөө цаг зав гарга. Цагийг аль болох хөгжилтэй сэтгэл хангалуун өнгөрөөхийг зөвлөж байна. Таныг юу хөгжилтэй болгодог, мөн бусдыг яавал хөгжөөж чадахаа мэддэг бол өөртөө маш итгэлтэй байх болно. Ойр дотнын хүнтэйгээ ялихгүй зүйлээр маргалдах гэсний хэрэггүй. Хэцүү байгаа хэн нэгэнд тус хүргэхээс бүү цааргал. Та нарын эргэн тойронд сэтгэл эмзэглүүлсэн дүр зураг харагдвал чимээгүй өнгөрөх нь амиа хичээсэн үйлдэл болно.
Охин: Уран бүтээлч хүмүүс онгодтой байна. Дотоод эрх чөлөөгөө олж авах, эрч хүчээ илрүүлэх зэргээс жинхэнэ сайхныг мэдэрнэ. Харилцаан дээр хэт ёсорхог байдал үл ойлголцол төрүүлэх шалтгаан болж болзошгүй. Залуу хосууд хайр дурлалын харилцаанаасаа болж дарамтад орж магадгүй. Гэхдээ од эрхэс танд хүний зүрх сэтгэлийн түлхүүрийг олох тал дээр амжилт өгнө.
Жинлүүр: Өнөөдөр хурдан ажлаа дуусган гэр бүл дээрээ яаран очих хүсэл их төрнө. Хайртай хүнтэйгээ гадуур гарч цагийг зугаатай өнгөрүүл. Ингэснээр хосуудын харилцаа сэргэж, аз жаргалаар дүүрэн байх болно. Хоолны дэглэм барьж спортоор хичээллэхээр төлөвлөсөн бол энэ нь цагаа олсон үйлдэл байна. Эхэндээ хэцүү мэт танд санагдаж болох ч асуудлыг өөр өнцгөөс нь хараад үз. Энэ өөрчлөлт тийм ч их хэцүү биш гэдгийг та удахгүй мэдрэх болно.
Хилэнц: Өнөөдөр гэнэтийн үйл явдал таны нүүрэнд инээмсэглэл авчрах болно. Хэрвээ та богино хугацааны аялалд явах бол гарах үр дүн таныг аз жаргалтай болгоно. Таны үнэнч байдал, сайхан сэтгэл бүгдэд сайнаар нөлөөлөх болно. Удаан хугацааны нөхөрлөлөөсөө үнэнч сэтгэлийг хүсэж байвал шударга зангаараа өөртөө татах нь хамгийн чухал. Гэхдээ та өөртөө тулгасан ойр дотнынхныхоо төлөө санаа тавьдаг зангаасаа болж ядарч болзошгүй. Биеийн дархлаагаа сайжруулж, өдөр тутам амин дэмээр баялаг жимс ногоо сайн ид.
Нум: Хувийн болон албан ёсны арга хэмжээ таны хувьд нэлээд таагүй өдөр болох бололтой. Гэхдээ танд ямар ч чухал ажлыг амжилттай хийж дуусгах хангалттай эрч хүч байна. Өнөөдөр хэчнээн хөл үймээн ихтэй өдөр болсон ч хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Сэтгэл зүйн байдал сайтай гэдгээ бүх хүнд харуул. Хамгийн гол харилцаандаа өө сэв гаргахгүйг хичээ.
Матар: Хэрэв таны эргэн тойронд эмх замбараагүй байдал гарч буй бол энэ бүхнийг удаан сунжруулахгүйг хичээ. Өнөөдөр хийж байгаа бүхэн амжилтаар өндөрлөх болно. Таны итгэл үнэмшил сайн байх хэдий ч аливаа асуудлыг сайтар ойлгож мэдэж, үнэн бодит чанарыг нь өөрөө таньж байж бусдад ярих хэрэгтэйг санаарай. Үндэслэлгүй яриа амжилт авчрахгүйг гэдгийг сайн ойлго.
Хумх: Бүтээлч үйл ажиллагаа өнөөдөр өндөр байх төлөвтэй. Зар сурталчилгааны өнгөц хэлбэрт хууртан элдэв төрлийн бараа, үйлчилгээ авахгүй байх хэрэгтэй. Мөнгөө зөв зарцуулахад хянамгай байдал тус болно. Харин найз нөхөд тань хэрэгтэй санал гаргаж магадгүй. Эсвэл сайхан сэтгэлтэй хэн нэгэн таныг авьяас чадвараа харуулах боломж олгоно. Ашигтай бөгөөд хэрэгцээтэй боломжийг алдаж болохгүй.
Загас: Өнөөдөр зөн совингоо сайн ашиглах өдөр. Авьяастай хүмүүс ер бусын шинэ санаа, бүтээлч ур чадвараар дүүрэн байна. Амжилт гаргахыг хүсэж байвал зарим нөхцөл байдлыг зөнд нь орхих нь ухаалаг алхам байх бөгөөд түргэн зангаа хөдлөхөөс өмнө биеэ бариарай. Энэ үед мөн өөрийгөө хэт дөвийлгөх байдал бий болж болзошгүй тул мэдрэмжтэй бай.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм









