Dark Light
Нийгэм | 2026-02-20

ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-21-нд шилжих шөнө Дундговийн нутаг, Өвөрхангайн хойд болон зүүн, Өмнөговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, 21-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

20-21-нд шилжих шөнө Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2026 оны 02-р сарын 20-ны 20 цагаас 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр -24...-29 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -9...-14 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар эрс хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -15...-17 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө -19...-21 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

2026 оны 02-р сарын 21-нээс 2026 оны 02-р сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    22-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нднутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22