2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олныхоо сэтгэл зүйг сайн мэдрэх нь уур амьсгалыг сайхан болоход нөлөөлнө. Ямар нэг ажлыг хийж дуусгах шаардлага гарсны улмаас далд авьяасаа илрүүлэх болно. Өөрийгөө тайвшруулж зөв чиглүүлснээр амжилт гаргах боломжтой болно. Бизнесийн үйл ажиллагаанд тулгарсан асуудалд тусалж чадах хүнийг олж сонгох шаардлага гарна. Харин асуудал таны бодсоноос хүнд байж магадгүй.
Үхэр: Өнөөдөр өөрийгөө хэт хүчлэхээс зайлсхий. Өөрийнхөө хүрч чадахгүй амлалтыг өгвөл хүнд сорилтод орж магадгүй. Цагаа дэмий бүү үр. Хэрэв та хүн бүрийн сэтгэлд нийцэх гэж оролдох юм бол хийх ёстой ажлаа амжуулж чадахгүй. Ажил амьдралаа зөв зохицуулж чадвал гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай байх болно.
Ихэр: Санхүүгийн алдагдалд орж магадгүйг од эрхэс сануулж байна. Тухайн нөхцөл байдал, тулгарсан асуудлын талаар нарийвчлан судалбал сонирхолтой дүгнэлт гарч магадгүй. Та орлого ба зарлагаа нарийн тооцоолж тэмдэглэл хөтлөх нь мөнгөө арвижуулах энгийн арга зам байна. Та үр ашигтай үйл ажиллагаанд оролцоорой. Мөн нэмэлт орлогын талаар бодох цаг болжээ.
Мэлхий: Ямар ч асуудал бэрхшээлд үргэлж гарах гарц байдаг гэдгийг сана. Амбиц ихтэй хүмүүс эрх мэдлийг гартаа авч, өөрийнхөө хүсэж буй зүйлийг олж авахыг хичээнэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа бусадтай ярилцаж, дахин дахин бодож үз. Зарим шийдвэр таныг тодорхой хугацаанд үр ашгаас холдуулж магадгүй. Гаргаж байгаа шийдвэр өнөөдөр ойлгомжгүй ч ирээдүйн зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй.
Арслан: Хамт олны харилцаа амар тайван байна. Уян хатан байх нь хамгийн сайхан арга барил байна. Өдөр тутмын нэгэн хэвийн амьдралаас ч та бусдыг сонсож, бусдаас суралцаарай. Хэнтэй хэрхэн харилцах нь таны мэдрэмжийн асуудал байна. Өнөөдөр тохиох үйлдэлд таны сэтгэл хөдлөл нөлөөлөхөөс зайлсхий. Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлөө захирч чадвал ялагч болох болно.
Охин: Ямар нэгэн төлөвлөөгүй үйл ажиллагаанд оролцохоор болбол эвгүй байдалд орохгүйн тулд гарах зөрчлийг урьдаас тооцон бэлдээрэй. Тэмцээн уралдаанд оролцож байгаа ойр дотнын хүмүүс тань тусламж хэрэгтэй байж болзошгүй. Та ямар нэгэн хариу хүлээлгүйгээр туслах нь маш чухал үйлдэл байх болно. Ганц бие хүмүүсийн янаг амрагийн хөнгөмсөг адал явдал ихсэх нь сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгоно. Магадгүй өөрийгөө болон бусдын ирээдүйг бодож, холбоогоо таслах цаг болсон байж болох юм.
Жинлүүр: Ажил хэрэгтээ бүтээлчээр хандан, харилцан ойлголцлыг чухалчилбал амжилт ирнэ. Урьдын гомдлоо мартаж, уучилж чадвал амжилтын шатаар өгсөх боломж танд байна. Өнөөдөр олон ажил зэрэг амжуулах хэрэгтэй байна. Зарим асуудлаас болоод төлөвлөсөн ажил саатах хэдий ч цөхрөх хэрэггүй. Өөрийн боломж болон чадварыг дутуу үнэлэхээс зайлсхий. Од эрхсийн нөлөөг зөв мэдэр.
Хилэнц: Бизнесийн үйл ажиллагаа ноцтой саадгүй үргэлжлэх бололтой. Цаг зав болон мөнгө санхүүгээ хэмнэх боломжийг олж харах болно. Энэ үед үнэтэй эд зүйл худалдан авч, их мөнгө үрэхээс сэргийл. Хүчтэй сэтгэл хөдлөл таны үйл ажиллагаанд таагүй үр дагавар авчрах тул өөртөө тайвшрах боломж олго. Хэрэв шударга замаар ашиг олохыг хүсвэл дүрэм журмыг баримталж буйгаа баталгаажуул. Ингэх нь танд ашиг тусаа өгөх болно.
Нум: Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөртөө итгэх итгэл, урам зориг олж ав. Танд хүссэн зүйлээ олох боломж өгөх газрыг хайж ол. Хуучинсаг үзэлтэй хүмүүстэй харилцахдаа тайван хүлээцтэй хандахгүй бол тэвчээрийг тань нэлээд шалгах бололтой. Мөн томоохон ажил таны нэр хүндийг шалгана. Гэнэтийн шийдвэр гаргах, үнэтэй юм худалдан авахаас зайлсхий. Мэргэжлийн хүнээс нэрэлхэлгүй зөвлөгөө ав.
Матар: Ажил амьдралын төлөвлөгөөндөө том зорилго багтаасан хүмүүс илүү хичээх хэрэгтэй болно. Суралцаж байгаа хүмүүс эрдэм мэдлэг хүлээн авахад таатай үе. Холоос сайхан мэдээ хүлээн авна. Мэргэжлийн хүний нарийн арга барилаас суралцах боломж гарна. Биеэ дайчлах юм бол таны сайн зан чанарууд тодоор илэрнэ. Од эрхэс таны сул талыг далд байхад тусална.
Хумх: Бодол санаагаа хэний ч өмнө байсан шулуухан хэлэх хүсэл төрнө. Уян хатан бус байх болон удирдах хүмүүстэй харьцахдаа өөрийнхөөрөө байх зэрэг нь таны албан тушаал ахихад саад болно. Хөндлөнгийн хүмүүстэй хэрэлдэж маргалдан дургүйцлийг нь төрүүлж магадгүй үе. Гэхдээ таны бодлыг айдас хүйдэс, санаа зовсон байдал эзэмдэх юм бол бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд олон шийдэмгий бус үйлдэл хийж мэднэ. Иймээс зөв сэтгэл, өс санадаггүй зан чанараа ашиглан эвлэрлийн үүдийг нээ.
Загас: Од эрхсийн хөдөлгөөнтэй холбоотойгоор сэтгэл санаа тавгүйтэж өмнө төлөвлөсөн бүхнээ өөрчлөх шаардлага гарна. Харин таамаглаагүй зүйлсээ хурдан мэдэрч чадвал гэнэтийн асуудлаас удахгүй гарч чадна. Өндөр хариуцлагатай албанд ажиллаж байгаа хүмүүс бүгдийг төгс хий. Таны ажлын үр дүнд хүмүүсээс талархал ирэх болно. Асуудлыг уг үндсээр нь шийдсэнээр сэтгэл санаа сайхан болох тул өөрийн чармайлт оролдлогоо шавхан урагшил.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









