Энэ оны 02 дугаар сарын 21-ний өдөр Халхгол сумын нутаг дэвсгэрт байгалийн гамшигт үзэгдэл болох хүчтэй цасан шуурга шуурч, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Шуурганы улмаас айл өрхийн хашаа, хороо, мал цасанд дарагдах, сум хоорондын болон орон нутгийн зам, гүвээ даваа хаагдсан нөхцөл байдалтай байна.
Нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Чойбалсан хотоос Халхгол сум чиглэлийн орон нутгийн чанартай автозамын хөдөлгөөнийг өчигдрөөс буюу 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18:00 цагаас эхлэн түр хугацаагаар хаагаад байсан. Энэ асуудлыг аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн, замын хөдөлгөөнийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунган хаах шийдвэрийг гаргалаа.
Аймгийн төвөөс тус сум руу зорчсон тээврийн хэрэгслүүд цасанд сууж, хүндрэлтэй нөхцөл үүсгэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Одоогоор зам гаргах ажиллагааг холбогдох байгууллагууд зохион байгуулж байгаа ч цасан шуурга үргэлжилж, гаргасан зам тэр дороо битүүрэх хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.
|
Эх сурвалж
| ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС
|
АДМИН








Нийгэм









