Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийн хамт олон Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг модны үрсэлгээг тарьж ургууллаа.
Тус төвийн хамт олон 2025 оны 11 дүгээр сард заг модны үрийг түүж, 2026 оны 01, 02 дугаар саруудад өвлийн хүлэмжид үрсжүүлэх ажлыг туршин зохион байгуулсан байна.
Заг нь зөвхөн Төв Азийн говьд ургадаг илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод юм. Түүнчлэн говийн бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг сааруулж, элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг ургамал. Мөн мал амьтны тэжээл, говийн эко системийн амьдрах орчныг бүрдүүлдэг байна.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









