2026 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна.
24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Хур тунадас: 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 03 дугаар сарын 01-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, 26-наас 03 дугаар сарын 02-ныг хүртэл говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 24, 26, 28-нд нутгийн өмнөд хэсгээр хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд цас, 26-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм









